Гүнжтэн барби болов
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Жорж Александр Луигийн ээж, гүнжтэн Кейт Миддилтонтай тун адилхан барби худалдаан гарч, ганцхан өдрийн дотор 10 мянган хувь борлогдсон тухай “www.express.co.uk” мэдээлэв.
й
Америкийн уран бүтээлч Александр Тони гүнжтэнтэй төстэй барбиг бүтээхийн тулд 100 өдөр зарцуулсан гэж “NBS” телевизэд ярьжээ. Тэрбээр “Дэлхийн нөлөө бүхий бүсгүйчүүдийн нэг яахын аргагүй Кейт Миддилтон. Энэ бүсгүй ер бусын гоо үзэсгэлэнтэй. Энэ гайхалтай бүсгүйг энгийнээр бүтээхийг хүсээгүй учир 100 өдөр зарцуулсан юм” гэж хэлжээ.
й
Тони ирэх сарын эхээр ханхүүгийн гэр бүлтэй уулзах үеэрээ энэхүү барбигаа гүнжтэнд бэлэглэхээр болжээ. Энэхүү барби 14 долларын үнэтэй бөгөөд энэ сарын 1-нээс эхлэн Британи болон АНУ-ын зах зээлд гарч эхэлсэн байна.
й
Тони өмнө нь хатан хаан II Элизабет болон Диана гүнжтэй төстэй барби бүтээж, алдаршсан юм.
ый
ёч
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ