“Al-Jazeera”-ийн сэтгүүлчдийг суллана

img

Өнгөрсөн 2013 оны зургадугаар сарын 23-ны өдөр Египетийн Дээд шүүх “Al-Jazeera” агентлагийн гурван сэтгүүлч болох Петр Гресте, Мохамед Фамми нарт долоон жил, Абдулла Барер Мохамедыг 10 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

a

Тэднийг экс Ерөнхийлөгч Муххамид Мурсигийн дэмжигч “Лалын ахан дүүс” бүлэглэлийг дэмжсэн нийтлэл, мэдээ бичсэн хэмээн буруутгасан билээ. Мөн сэтгүүлчидтэй хамт баригдсан тус бүлэглэлийн 183 гишүүнд цаазын ял оноосон юм.

az

Тэгвэл Дээд шүүх “Al-Jazeera” агентлагийн гурван сэтгүүлчийг ялыг хэрэгсэхгүй болгосноо мэдэгджээ. Энэ тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

s

“Тэд хэзээ суллагдах нь нууц хэвээр байгаа ч сэтгүүлчдэд өршөөл үзүүллээ” хэмээн тус агентлагийн захирал твиттерттээ жиргэжээ. Тэрбээр “Та бүхний өмнө “Al-Jazeera”-ийн үүд нээллтэй” гэжээ.

a

Он гарахын өмнө Египетийн өнөөгийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль Сиси сэтгүүлчдийг суллахыг уриалсан билээ.

a

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ