Марк Энтони намайг уучлаач

img

Холливуудын хамгийн сайхан хосууд гэгддэг байсан дуучин Марк Энтони, Женнифер Лопез нар өнгөрсөн оны зургадугаар сард долоон жилийн амьдралдаа цэг тавьж, салцгаасан билээ. Тэд хоёр хүүхэдтэй бөгөөд Лопез өнөөдрийг хүртэл тэднийг асран, халамжилж буй. Энтони 21 хоногт нэг удаа хүүхдүүдтэйгээ уулздаг аж.

q

Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр твиттертээ уйлж буй зургаа байршуулжээ. Энэхүү зураг ямар ч тайлбаргүй хоёр цаг болсны дараа Лопез “Марк Энтони намайг уучлаач. Чамайг маш их санаж байна. Яг галзуурлаа” гэж жиргэжээ.  Энэхүү жиргээний дараа дуучин залуу “Зүрх минь цочиролд ороод байна” гэж жиргэсэн тухай “TMZ” сайт мэдээлэв.

w

Энтони өнгөрсөн оны арваннэгдүгээр сард найз бүсгүй Шэннон Де Лиматтай сүй тавьснаа зарласан билээ. “Хосууд энэ оны эхээр хуримаа хийнэ” гэж дуучны хэвлэлийн төлөөлөгч Жастин Энжи мэдэгдсэн юм.

s

Харин Лопез өнгөрөгч долоодугаар сард хоёр жилийн турш үерхсэн бүжигчин Каспер Смартаас харилцаагаа таслаж, саяхнаас “Ододтой бүжиглэе” шоуны шүүгч Максим Хмерковскийтэй үерхэх болсон аж.

a

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hujaa zaluu:
tom boo.v uur yu baihav dee edend
2015-01-05
mongol zaluu:
tom b o o vtoi bsiin bolyy? esvel khun in sain khun bsiin bolyy? huuhnuudiig bi iim yed in oilgodoggui uym...odoo mongol huuhnuud setgel metgel geel bichih bhda...kkkk
2015-01-03