“Рэмбо” үргэлжилнэ
1982 онд дэлгэцнээ гарч, олон сая үзэгчидтэй болсон “Рэмбо” кино үргэлжлэхээр болжээ. Энэ тухай тус киноны гол дүр, жүжигчин Сильвестер Сталлоне мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
a
Тэрбээр “Намайг олон улс Сильвестер Сталлоне гэхээсээ илүүтэйгээр Рэмбо гэдгээр минь таних байх. Би энэ дүрдээ үнэхээр хайртай. Тиймээс л Рэмбог үхүүлэхийг хүсэхгүй байна. Намайг ойлгож байгаа байх” гэж хэлжээ.
a
Энэхүү уран бүтээлийн зураг авалт 25 хувьтай явагдаж байгаа ба зураг авалт Хавайд хийгдэж буй гэнэ. Уран бүтээлчид киногоо ирэх оны хоёрдугаар сард дэлхийн нээлтээ хийхээр төлөвлөжээ.
a
Рэмбо 5” төгсгөлийн анги гэдгийг Сталлоне онцолсон байна. Энэхүү уран бүтээл 1985 онд “Рэмбо 2”, 1988 онд “Рэмбо 3”, 2013 онд “Рэмбо 4” тус тус нээлтээ хийжээ.
as
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ