Хаан Абдулла хагалгаанд орно

img

Саудын Арабын эзэн хаан Абдулла өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэрбээр уушгины хатгалгаа өвчнөөс болж хагалгаанд орохоор болсон гэж Хааны ордноос мэдээлсэн байна. Гэрчүүдийн мэдээлснээр “Эзэн хаан ухаангүй байгаа бөгөөд гуурсаар дамжуулан амьсгалж байгаа” гэжээ.

й

2005 оны гуравдугаар сараас эхлэн хаан ширээнд заларсан Абдулла өнгөрсөн онд хоёр ч удаа хагалгаанд орж, эмчлүүлсэн билээ. Сүүлийн жилүүдэд хааны биеийн байдал тааруу байгаа учир ордны удирдлагууд дараагийн угсаа залгамжлах ханхүүг төрийн ёсонд бэлдэж эхэлсэн юм.

й

70 настай угсаа залгамжлах ханхүү Салман Абдулла хаанаар сонгогдох өндөр магадлалтай байгаа билээ.

ы

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ