Туулын мөсөн дээр тухалсан нийслэлчүүд
Шинэ оны урт амралт дөрөв хоног үргэлжилж байна. Их ажлын эхлэл болсон энэ амралтын өдрүүдэд нийслэлийн иргэдийн дийлэнх нь хотоос зайдуу гарч амарч зугаалж, агаар салхинд гарч байгаа болов уу гэлтэй авто замын хөдөлгөөн сийрэгхэн хэд хонолоо. Харин зарим нь хотоос холдолгүй Туул гол орчимдоо салхинд гарчээ. Зундаа голын хөвөөгөөр хүн машин нь дүүрэн байдаг бол энэ өдрүүдэд нийслэлчүүд маань Туулын мөсөн дээр тухалцгааж, хүүхэд багачуудаа зугаацуулж байна. Шинэ оны өмнөхөн цас орж, өвлийн улирал гэдгийг сануулсан ч утаатай, угаартай нийслэлчүүдэд минь цэвэр агаар л үгүйлэгдэх юм даа.
хаэ оны өмнө
т
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ