Хэт даврагчдын фэйсбүүкийг хаажээ

img

АНУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчдын ашигладаг фэйсбүүк хаягийг устгасан тухай “www.newsweek.com” мэдээллээ. Эхний ээлжинд нэр хаяг нь ил болсон 30 гаруй хэт даврагчийн хаягийг устгасан байна.

1

“Халифын вант улс” бүлэглэлийн дайчин байх магадлалтай 4000 гаруй хүний хаягийг илрүүлжээ. АНУ болон Британийн тагнуулчид эдгээр хаягт орж буй материал болон зургийг сайтар нягталсны дараагаар фэйсбүүкийн удирдлагуудтай холбогдохоор болжээ. “ИСИЛ” хэмээх террорист бүлэглэл хүчээ авсны дараа тэдний нэг мэтээр харагдахыг оролдох хүмүүс олшрох болсноос болж, жинхэнэ хэт даврагчдын олон нийтийн сүлжээг блок хийх ажил удааршиж буйг Британийн талаас онцолжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ