Зое Салдана ихэр хүү төрүүлжээ
“Аватар” киноны од жүжигчин Зое Салдана ихэр хөвгүүнтэй болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оны эхээр хөгжимчин Марко Переготай хуримаа хийсэн билээ. Хосууд хэдэн долоо хоногийн өмнө хүүхэдтэй болсон ч албан ёсоор батлаагүй юм. Мөн тэд хүүхдүүдийнхээ анхны зургийг аль нэг алдартай сэтгүүлд зарахаас татгалзсан байна. Өнгөрсөн оны сүүлээр “Vogue” сэтгүүл жүжигчин бүсгүйтэй шинэ хүнийх нь зургийг сэтгүүлдээ нийтлэх зөвшөөрөл авсан хэмээн мэдэгдэж байсан билээ.
1
Зое Салдана өчигдөр инстаграмдаа ихрүүдийнхээ зургийг нийтлээгүй ч хөвгүүдийнхээ ор, өлгий болон угжны зургийг байршуулжээ. Харин залуу аав Марко Перего хөвгүүдийнхээ гарны зургийг твиттертээ байршуулаад “Хонгор минь нэг биш хоёр хүүхэд төрүүлж өгсөнд баярлалаа” гэж жиргэжээ. Тэд ихрүүддээ Су болон Воуе гэх нэр хайрлажээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ