Бээжин шинэ нисэх буудалтай болно
Хятадын удирдлагууд Бээжинд сүүлийн үеийн загвартай нисэх буудал барихаар төлөвлөж, 17 тэрбум ам.доллар төсөвлөсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Шинэ нисэх буудал Бээжингээс 47 км-ийн зайтай байрлах гэнэ. Нисэх буудлын барилгын ажил энэ оны хоёрдугаар сарын 10-наас эхлэх бөгөөд 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөжээ.
1
Бээжингийн “Капитал” нисэх буудал дэлхийн хамгийн загварлаг 20 нисэх буудлын нэг юм. Өнгөрсөн жил тус нисэх буудлаар 83 сая хүн үйлчлүүлсэн байна. Хятадаас гадна Сингапур ширэнгэн ойг санагдуулам, ногоон өнгө давамгайлсан нисэх буудал барихаа мэдэгдсэн юм. Энэхүү нисэх буудал 2019 оны тавдугаар сард нээлтээ хийх гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ