Майли Сайрусаас салахыг зөвлөжээ
Дуучин Майли Сайрус өнгөрсөн оны сүүлээр Холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү Патрик Шварценеггертэй үерхэх болсон юм. Өчигдөр дуучин бүсгүй Патрикийн гэр бүлийнхэнтэй танилцсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү уулзалтын дараа Арнольд Шварценеггер хүүгээ Майли Сайрусаас салахыг зөвлөсөн байна.
1
Гэрчүүдийн мэдээлснээр “Майли найз залуугийнхаа гэр бүлийнхэнтэй уулзах үедээ согтуу байснаас гадна ямар ч бэлэг өгөөгүй. Арнольд Шварценеггер уулзалтын эхлэлээс төгсгөл хүртэл ууртай байсан” гэжээ.
Мөн Патрикийн ээж Мария Шрайверт Майлиг “Тайчигч шиг биеэ авч явдаг” хэмээн шүүмжилсэн удаатай.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ