Хэт даврагчид 10 гаруй сургуультай

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд барьцаалагдсан Их Британийн иргэн, сэтгүүлч Жон Кантлиг өнгөрсөн оны сүүлээр амиа алдсан хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тэгвэл Жон Кантлигийн Иракийн Мосул хотод бэлдсэн нэвтрүүлгийг хэт даврагчид олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мосул хотыг хэт даврагчид хамгийн эхэнд эзэлж, эрхээ тогтоосон юм. Тэрбээр нэвтрүүлгийнхээ эхэнд өөрийгөө эсэн мэнд байгааг гэр бүлийнхэндээ мэдэгджээ.

1

Энэхүү нэвтрүүлгийн гол санаа нь хэт даврагчид үргэлж хүчирхийлэл үйлддэггүй гэдгийг ойлгуулахыг зорьсон гэв. Мосул хотод хэт даврагчдыг бэлтгэдэг 10 гаруй сургууль үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Сургууль бүр нь 1000-2000 сурагчтай гэдгийг Кантли онцолжээ.

Тус нэвтрүүлгийн дараа Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “Азаар Жон Кантли амьд байна. Иргэнээ хэт даврагчдын гараас суллах болно. Энэ ондоо багтаан хэт даврагчдыг үгүй хийх болно” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ