Миний Алтан шонхор
Телевизийн салбарын шилдгийн шилдгийг шалгаруулдаг "Алтан шонхор-2014" ёслолын үйл ажиллагаа оны босгон дээр Улсын драмын эрдмийн театрт болов. “Алтан шонхор” наадам арав дахь жилдээ зохион байгуулагдсан нь энэ.
1
Өнгөрсөн арван жилийн хугацаанд уг наадмын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, шалгарч буй уран бүтээлчдийн чанар чансаа улам сайжирсаар ирсэн байдаг. Харин арав дахь “Алтан шонхор” нэг сүргүй байлаа. “Алтан шонхор-2014”-ийн хувьд шилдэг зураглаач, сэтгүүлч, хөтлөгч зэрэг 18 төрөлд шилдгүүдийг шалгаруулжээ. Гэтэл шалгаруулалтад оролцсон телевиз нь шалгаруулалтын төрөл, номинациасаа цөөн. Тиймээс бүгд л нэг нэг, зарим нь хоёр “Алтан шонхор” баараггүй гардаж байв.
1
Монголд телевизийн урлаг эрчимтэй хөгжиж байгаа энэ үед яагаад ердөө аравхан телевиз “Алтан шонхор” наадамд оролцов. Бусад нь яагаад оролцсонгүй вэ. Үүний хариултыг холоос хайх шаардлага ч байсангүй. Яагаад үзэгчдийн таашаалыг хүлээдэг томоохон телевизүүд уг арга хэмжээнд оролцоогүй нь наадмын зохион байгуулалт, шалгаруулалтаас шууд харагдлаа.
1
Энэ удаагийн “Алтан шонхор” наадамд оролцоогүй телевизүүдийг нэрлэвэл МҮОНТ, “Монгол HD”, “Ийгл Ньюс” ТВ, “Bloomberg Mongolia” ТВ, “Боловсрол суваг” ТВ, “C1” ТВ, “2-р суваг” ТВ, “Royal” ТВ, “SPORT box” ТВ, “DREAM box” ТВ зэрэг арав гаруй телевиз байна. Үндсэндээ Монголын нийт телевизүүдийн тал нь л “Алтан шонхор” наадамд оролцжээ. Нэг ёсондоо “Алтан шонхор” өрөөсөн жигүүрээрээ дэвжээ. Хэрвээ дээрх телевизүүд “Алтан шонхор-2014” наадмын шалгаруулалтад оролцсон бол яах байсан бэ.
1
Үүнд хариулт болгон жирийн идэвхтэй үзэгчийн дүгнэлтээр доорх харьцуулалтыг хийв.
1
Монголын телевизүүдийн холбооноос шалгаруулсан байдлаар | Идэвхтэй үзэгчдийн дүгнэсэн байдлаар |
-Телевизийн шилдэг хөгжмийн нэвтрүүлэг-SBN телевизийн "Happy 31" нэвтрүүлэг | “UBS music” хөгжмийн нэвтрүүлэг |
-Телевизийн шилдэг хүүхдийн нэвтрүүлэг-UBS телевизийн "Төгөлдөр "нэвтрүүлэг | “Dream box” ТВ-ийн “Бонго” хүүхдийн нэвтрүүлэг |
-Телевизийн шилдэг цэнгээнт нэвтрүүлэг-MN25 дугаар суваг телевиз "Хорин нэгэн мянга "нэвтрүүлэг | Монгол HD ТВ-ийн “ Би хэн бэ?” шоу нэвтрүүлэг |
-Телевизийн шилдэг дууны найруулагч- TV5 телевизийн Энхцаг | ETV ТВ-ийн Бат-Эрдэнэ /Тус ТВ-ийн дуу хамгийн цэвэр дугаралттай мөн ямар ч нөхцөлд үзэгчийн чихэнд элдэв чийргүй дуугарч чаддаг/ |
-Телевизийн шилдэг дуу оруулагч, жүжигчин-NTV телевизийн жүжигчин Нямбаяр | МҮОНТ-ийн дуу оруулагч Ж.Дарамсүрэн /Кино үйлдвэрийн анхны ам баригчдын нэг. 1968 оноос хойш ам барьж дуу оруулж байгаа эгэлгүй хүн/ |
-Телевизийн шилдэг зураглаач- “Star” ТВ-ийн зураглаач Н.Мөнхбаяр | “Хүрээлэн” төслийн зураглаач |
эх сурвалж: eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ