МҮОНРТ-ийг хэн удирдах вэ
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий захирал М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон билээ. Тэгвэл Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, шинэ Ерөнхий захирлыг томилно. Ерөнхий захирал М.Наранбаатар өөрийн хүсэлтээр ажлаа өгч буйгаа мэдэгдсэн. Тэрбээр 2006 оноос хойш МҮОНРТ-ийг удирдсан юм байна.
х
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох үеэр УИХ-ын дарга З.Энхболд "Наранбаатарыг тойрон хүрээлэглэгчид архичид" хэмээн хэлж, уучлалт гуйхгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа М.Наранбаатар хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын даргыг шүүхэд өгч буйгаа мэдэгдэн, нэр төрөө сэргээлгэхээр нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн билээ. Үүний дараахан буюу оны эхэнд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, М.Наранбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ