Хойд Солонгост хориг тавив

img

Америкийн “Sony picture” компанийн кибер халдлагыг Хойд Солонгосын удирдлагууд захиалсан хэмээж АНУ-ын Засгийн газар тус улсад хориг тавив. Эхний ээлжинд дээрх хоригт Хойд Солонгосын цэргийн тагнуулын агентлаг болон зэвсгийн худалдааны томоохон группт өндөр албан тушаал хашдаг 10 хүний эсрэг санхүүгийн хориг тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Өнгөрсөн оны эцсээр АНУ тус улсад виз болон худалдааны салбарт хориг тавьсан билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хориг арга хэмжээнийхээ тухайд “Хойд Солонгос хөрш зэргэлдээ орнуудаа үргэлж заналхийлдэг. Тэдний болчимгүй үйлдэл олон улсыг заналхийлж байна. Яг одоо “Sony picture”-ийн кибер халдлагатай Ким Чен Ун хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрвөл дээрх хоригуудаа цуцалж болно” гэж хэлжээ.

1

Харин Хойд Солонгосын “Хөдөлмөрийн нам”-ын дарга Хван Пен И, Обамагийн мэдэгдлийг үгүйсгэж “Дээрх кибер халдлагыг манай тал захиалсан гэх баримт байгаа бол гаргаад ир. АНУ-ын Засгийн газрын баттай, буурь суурьтай мэдээлэл хийхийг хүсье” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

фак америк:
фак америк
2015-01-05
*:
ene novshiin amerik yaah geed bdag yum be uursdiiguu delhiin shuugch gej boddog yum bh daa. * america
2015-01-05