Манай тамирчид амжилттай бариалав
"Дакар ралли-2015" автомашины уралдааны албан ёсны нээлт өчигдөр болсон билээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол, Унгарын хамтарсан “Uniqa Sandlander” баг оролцсон талаар бид мэдээлж байсан. Тэгвэл Монгол, Унгарын хамтарсан баг өчигдөр орой, Монголын цагаар 20:37-т гараанаас гарч, 170 км замыг туулан уралдаж, барианд амжилттай оржээ. Манай тамирчид автомашины T2 ангилалд уралдаж байгаа юм.
ө
Харин "Дакар ралли-2015"-д анх удаагаа оролцож байгаа 117 дугаартай манай мото тамирчин Ч.Анар эхний өдрийн уралдаанаа амжилттай дуусгаж 143-р байранд орсон бол 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар эхний өдөр 70-аар бариалсан байна.
б


В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ