Шанхайн үймээний эзнийг олж баривчлахыг үүрэгдэв
БНХАУ-ын дарга Си Зиньпин өчигдөр Шанхайн удирдлагуудыг хүлээн авч, уулзсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Шинэ оны үеэр Шанхайн Вайтань дүүргийн Чэнь И талбайд цугларсан олны дээрээс хэн нэгэн их хэмжээний хуурамч мөнгө цацсан юм. Хуурамч мөнгө цацсны дараа цугласан олон уг мөнгийн авах гэж үймээн дэгдээсэн билээ. Үймээний үеэр 36 хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтжээ.
1
Дээрх хэрэгтэй холбогдуулан Си дарга Шанхайн удирдлагуудтай уулзаж, хэрэгтэнг энэ сардаа багтаан баривчлахыг үүрэгдсэн байна. Тэрбээр “Баярын үеэр үймээн дэгдээсэн этгээдийг баривчлах хэрэгтэй. Тэдэнд өршөөл гэж үгүй. Шанхайн удирдлагууд гэмт этгээдүүдийг дахин үймээн дэгдээхээс нь өмнө барь” гэж хэлжээ. Шанхайн цагдаа нар хуурамч мөнгө цацсан хэргээр 50 гаруй хүнийг баривчилжээ. Тэдний ихэнх нь Чэнь И талбайгийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг шөнийн клубуудын ажилчид гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ