Хэт даврагчид цэргийн бааз эзэлжээ

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл зүүн мужид байрлах Олон үндэстний цэргийн баазыг эзэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн хэт даврагчид харуулд гарч байсан 25 цэргийн аминд хүрч, зэвсгийн агуулахыг эзэлжээ. Тус улсын Батлан хамгаалах яам зэвсгийн агуулахад хэр хэмжээний зэвсэг байсныг тодруулахаар ажиллаж эхэлсэн гэв.

1

Хэт даврагчид “Борно” мужаас холгүй орших “Бага” гэх хотод хяналтаа тогтоож, хүчирхийлэл үйлдэж эхэлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Гудлак Жонатан дээрх баазын ойролцоох бүс нутгуудад хөл хорио тогтоож, армийн цэргүүдийг илгээсэн байна. Тэрбээр “Хэт даврагчид өдрөөс өдөрт хүчирхэгжиж байна. Тиймээс тэдний эсрэг барууны өндөр хөгжилтэй орнуудаас цэрэг, зэвсгийн тусламж хүсэхээр боллоо. Бидэнд сонголт үлдээсэнгүй. Өнөөдөр хэт даврагч цэргийн бааз болон зэвсгийн агуулах эзэллээ. Тэдний хэтэрсэн үйлдлээс болж хэдэн хүн амиа алдах нь тааварлашгүй” гэж хэлжээ.

Нигерийн хэвлэлүүд “Ерөнхийлөгч Их Британи, Герман, Оросын удирдлагуудаас тусламж хүссэн” гэж мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ