“Air Asia” компанид шалгалт хийхийг шаардав

img

“Airbus A320” онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын ар гэрийнхэн “Air Asia” компанийг шүүхэд өгөхөө мэдэгдэж, тус компанид шалгалт явуулахыг шаарджээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Индонезоос Сингапур руу “Air Asia” компанийн “Airbus A320” онгоц нислэг үйлдсэн юм. Харин мөрдлөгийн явцад тус онгоц хуваарийн бус өдрөө нислэг үйлдсэн нь тогтоогдсон байна. Индонезийн Засгийн газар Индонез-Сингапур чиглэлд долоо хоногийн даваа, мягмар, пүрэв, баасан гаригуудад нислэг үйлдэхийг зөвшөөрчээ. Осолдсон “Airbus A320” ням гаригийн өглөөний 6.30 цагт нислэг үйлдэж байхдаа сураггүй алга болсон юм.

1

Амиа алдсан нэгэн зорчигчийн гэр бүлийн хүн хэлэхдээ “Мэдээж хэрэг онгоцны ахмад ямар ч зөвшөөрөлгүйгээр нислэг үйлдэхгүй нь тодорхой. “Airbus A320” осолдсон нь харамсалтай ч “Air Asia” компанийн удирдлагууд нислэг үйлдэхийг зөвшөөрсөн. Тиймээс тус компанид шалгалт явуулж, ямар учраас хуваарьгүй өдөр нислэг үйлдэхийг зөвшөөрснийг мэдэх хэрэгтэй” гэж хэлжээ.

Ява тэнгист самналт хийж буй олон улсын аврагчид өчигдөр 34 зорчигчийн цогцсыг далайгаас гаргаад буй. Австралийн аврах алба онгоц осолдсон шалтгааныг цаг агаарын таагүй нөхцөл байдалтай холбон тайлбарласан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ