Улаанбаатар, Болор, Экс архийг хуурамчаар хийжээ

img

"Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт хуурамч архи зарж байна" гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалт хийсан байна. Тэгэхэд уг хороонд орших суух 48 настай эмэгтэй О гэгч нь гар аргаар Улаанбаатар, Болор, Экс архийг хуурамчаар хийж байсныг таслан зогсоожээ. Мөн 116 шил архийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

б

Энэхүү архинууд нь чанарын баталгаагүй спиртээр хийгдсэн учраас эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулахыг шинжилгээгээр тогтоосон байна. Тиймээс архи, согтууруулах ундааг баталгаатай, албан ёсны гэрээт борлуулагчид, тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрээс худалдан авахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ