Салан тусгаарлагчдыг эсэргүүцэв
Украины нийслэл Киев хотын Тусгаар
тогтнолын талбайд олон мянган иргэн зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж
буй салан тусгаарлагчид болон босогчдыг эсэргүүцэн жагсчээ. Мөн хэсэг иргэн экс
Ерөнхийлөгч Виктор Януковичийг эргэн ирэхийг шаардсан тухай “www.dailymail.co.uk”
мэдээллээ. Жагсагчид Ерөнхийлөгч Петр Порошенког амласандаа хүрэхгүй байна
хэмээн буруутгаж, зүүн хязгаарт болж буй асуудлаар мэдээлэл хийхийг шаарджээ. Ерөнхийлөгч
тангарагаа өргөх үеэрээ салан тусгаарлагчдад эзлэгдсэн бүс нутгуудаа чөлөөлөх
болно гэж байсан ч өнөөдрийг хүртэл амласандаа хүрээгүй юм. Порошенко
Ерөнхийлөгч болсны дараа зүүн хязгаарт ойролцоогоор 4700 хүн амиа алджээ.
“Ukraine agency” мэдээлснээр “Тусгаар тогтнолыг талбайд болсон эсэргүүцлийн жагсаалд 2000-3000 хүн оролцсон. Жагсаалын үеэр Киев хотын дарга Виталий Кличко жагсагчдыг тарахыг уриалсан. Жагсагчид саналаас татгалзсны дараа цагдаа, хүчнийхэн жагсаалыг хүчээр тараасан” гэжээ. Виталий Кличко хотын даргаар сонгогдсныхоо дараа Киев хотод 500-аас дээш хүн оролцсон жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ