Цагдаа нар өнгөт арьст хүүг бүлэглэн зоджээ

img

Нью Йорк хотын цагдаагийн ажилтнууд 19 настай Луасон гэх хүүг бүлэглэн зодож буй зураг болон бичлэг твиттерт тавигдаж, ихээхэн шуугиан дэгдээж эхэлжээ. Луасон өнгөрсөн амралтын өдөр хулгайн хэргээр баригдсан аж. Тэрбээр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, дэлгүүрийн эзнээс уучлалт гуйсан ч цагдаа нар зодож, арьс өнгөөр нь гутаан доромжилсон байна. Энэхүү дүрс бичлэг, зургийг твиттерт нийтэлсэн хүн тодорхойгүй байгаа ч хотын иргэд талархалаа илэрхийлжээ.


Олон зуун иргэн Нью Йорк хотын цагдаагийн байрны өмнө цугларч, тайлбар хийхийг шаардсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Харин цагдаагийн дарга хэлэхдээ “Хүүг зодсон цагдаанарыг хэн болохыг тодруулахаар ажиллаж байна” гэж хэлжээ.


Нью Йорк хотыхон өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Исмаул Брислеу гэгчийн гарт амиа алдсан цагдаагийн ажилтан Венжиан Лю, Рафаел Рамосыг сүүлчийн замд нь үдэж буй. Энэхүү арга хэмжээнд тус хотын бүх цагдаагийн ажилчин болон хотын дарга Билл де Бласио оролцжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwerty:
наад хогин зараа одоо боль
2015-01-05