
Ява тэнгист осолдсон “Airbus A320” онгоцны ослоор амиа алдсан Индонез зорчигчдын ар гэрийнхэн “Air
Asia” компаниас нөхөн төлбөр
шаардсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Зорчигчдын гэр бүл эхний ээлжинд
тус бүр нь 24 мянган ам.долларыг шаардаж буй гэнэ. Өнгөрсөн амралтын өдөр Индонезийн
Ерөнхийлөгч Жодо Видодо зорчигчдын гэр бүлд нөхөн төлбөр өгнө гэсэн ч хэзээ
өгөхөө мэдэгдээгүй юм. Онгоцонд Индонез
улсын 135 иргэн зорчиж явсан юм.
“Singapore post” сонин “Зорчигчдын гэр бүлийн шаардаж буй
нөхөн төлбөрөөс болж “Air Asia” компанийн удирдах зөвлөл хуралдсан ч тодорхой үр дүнд хүрээгүй” гэж
бичжээ. Сүүлийн үеийн мэдээгээр “Airbus A320” онгоцны зорчигчид болон сэгийг хайх ажиллагаа цаг
агаарын таагүй байдлаас болж хэсэг хугацаанд зогссон гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ