Уул уурхайн яамны шинэ уриа "Боломж"

img

Уул уурхайн яам 2015 оны анхны шуурхай хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийж, “Боломж” гэсэн үгийг 2015 оны уриагаа болгон ажиллах болсныг хамт олондоо мэдэгджээ. Хурлын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид 2015 оны ажлын зорилтын талаараа танилцуулжээ. Тэрбээр уул уурхайн салбарын бодлого, хуулийн хэрэгжилтийг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, хүлээгдэж буй журмуудыг яаралтай батлан гаргах, хайгуулийн тусгай зөвшөөрлийг олгож эхлэх, удтал яригдаж хүлээгдэж буй хөтөлбөрүүдийг батлуулах, Хөрөнгө оруулагчдыг татах, тэдгээрийг мэдээллээр хангах, “Эрдэс баялаг-2025” чуулга уулзалтыг зохион байгуулах, олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй уулзалт семинар үзэсгэлэнд оролцох, баялаг бүтээгчдийн бүтээлч ажлыг  хуулийн хүрээнд дэмжих зэрэг нэн яаралтай хийх ажлууд их байгааг онцолсон байна.

а

Мөн хуулийн шинэчлэлийн хүрээнд УИХ-д өргөн баригдсан Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль”, Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”, “Зарим стратегийн ордыг эргэлтэнд оруулах тухай тогтоол”, “Зарим ордыг стратегийн ордод хамруулах, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоол” зэрэг хуулийн болон тогтоолын төслүүдийг батлуулах, “Газрын хэвлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 176-р конвенцэнд элсэн орох зэрэг асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д өргөн барих зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ