Эббот Иракт айлчлав
Австралийн Ерөнхий сайд Тони Эббот Ирак улсад гэнэтийн айлчлал хийсэн тухай
“Ройтерс” агентлаг мэдээллээ. “Аюулгүй байдлын үүднээс Ерөнхий сайдын айлчлалын
мэдээллийг нийтэд цацаагүй” гэж Иракийн Засгийн газрын хэвлэлийн албанаас
мэдээлжээ. Түүнийг Иракт ирэх үеэр тус
улсын Ерөнхий сайд Хайдер аль Абади хүлээн авч уулзжээ.
Тэд хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл болон уналтад ороод буй Иракийн эдийн засгийн асуудлаар ярилцсан байна. Хэт даврагчидтай тулалдахын тулд шинэ стратеги төлөвлөгөө хэрэгтэй гэдгийг Эббот онцолсон байна. Австрали улс Иракийн Батлан хамгаалахын яаманд 300 сая ам.доллар хүртлэх хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж Эббот уулзалтын төгсгөлд мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ