Сэжигтэн амиа хорложээ

img

Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "My car" авто засварын газар хутгалуулсан хүн байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт хийжээ. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд оршин суух хаягтай 45 настай эмэгтэй Б-ын биед мэсний зүйл ашиглан хүнд гэмтэл учруулсан байжээ.

б

Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй  Баянгол дүүргийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай 44 настай эрэгтэй Б нь өөрийн амь насыг хохироосон байсан аж. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ