Нори охинд зориулж дуу зохиожээ

img

“Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартни реппер Кейни Уэстийн охин Норт Уэстэд зориулж дууны үг бичжээ. “Зөвхөн минийх” гэх дууны үгэнд Кейни ая хийсэн байна. Маккартни Нори ямар учраас дуу зохиосон нь нууц хэвээр байгаа ч тэрбээр твиттертээ “Амьдралд чинь аз жаргал хүсье, Нори” гэж жиргэжээ. Харин Кейни “Зөвхөн минийх” гэх дууны үгийг твиттертээ байршуулж “Баярлалаа анд минь” гэсэн байна.

1

“Маккартни, Кейни нарын хамтарсан уран бүтээл хэзээ клипжих нь Ким Кардашиантай шууд хамааралтай” гэж “www.dailymail.co.uk” мэдээлжээ. “Зөвхөн минийх” дууны үг, ая нь таалагдсан ч надад бодох зүйл их байна” гэж Ким блогтоо бичжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ