Обаматай утсаар ярьжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани нар өчигдөр утсаар ярьсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэд цэрэг, армийн асуудлаар ярилцжээ. “Ойролцоогоор 30 минут орчим ярилцсан” гэж Цагаан ордноос мэдээлэв. Өнгөрсөн оны сүүлээр Афганистаныг АНУ-ын явган цэргүүд орхин гарч, шаардлагатай тусламж үзүүлэх 1400 орчим цэрэг үлдсэн билээ. Энэхүү үйл явдалтай зэрэгцэн тус улсын хэт даврагч “Талибан” бүлэглэл алан хядаж ажиллагаа эрчимжүүлсэн юм.
1
Гани “Шаардлагатай гэж үзвэл АНУ-ын Засгийн газраас тусламж авах болно. Би шаардлагатай, хэрэгтэй гэж үзвэл хэнээс ч зөвлөгөө авахгүйгээр шийдвэр гаргана” гэж хэлжээ. Хариуд нь Обама “Афганистанд ямар ч үед туслалцаа үзүүлэх болно” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ