УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн
УИХ-ын гишүүн Р.Бурмаа “давхар дээл”-ийг эсэргүүцэж байсан гишүүдийн нэг. Гэвч тэрбээр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ХХАА-н сайдаар томилогдон ажиллаж байгаа билээ. Түүнийг сайдын алба хаших болсноор “давхар дээл”-ээ тайлах ёстой гэж зарим улстөрчид үзэж байсан. Энэ талаар түүнээс тодруулахад:
р
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Засгийн газрын танхимаа бүрдүүлэхэд 50 хувийг нь “дан дээлтэй” сайдаар бүрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байсан. Засгийн газрын танхим энэ байр суурийг баримтлаагүй ч, хууль зөрчигдөөгүй. Миний хувьд сайдаар томилогдоод УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч зарим гишүүдийн зүгээс Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсны хувьд дуусгах ёстой гэсэн санал ирүүлсэн. Сонгууль болоход 1.6 жилийн хугацаа үлдсэн. Хагас жилийн хугацаанд хуулиа батлуулах нь УИХ-ын гишүүний хувьд хийсэн ажлын чинь үр дүн байх болно гэсэн саналыг парламент дахь улс төрийн намын гишүүдийн зүгээс зөвлөсөн. Би энэ саналыг хүндэтгэн үзэж байгаа. Харин миний хувьд сайдын албыг УИХ-ын гишүүний албатай давхар хаших нь ажлаа хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлнө гэсэн байр суурьтай байгаа. Ийм шалтгааны улмаас хүлээлттэй байна гэлээ.
р
Хэрвээ ХХАА-н сайд Р.Бурмаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзвал түүний оронд жагсаалтын дараагийн хүн болох ХХБ-ны захирал Б.Мэдрээ томилогдох юм.
х
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ