Эгч дүүсийг 30 жилийн турш хорьжээ

img

Хүний эрхийн байгууллагууд хамтарч 30 жилийн турш нар үзэлгүй, зооринд амьдарч байсан хоёр эмэгтэйг чөлөөлсөн тухай “www.efe.com” мэдээллээ. Дээрх эмэгтэйчүүд Мексикийн Чиуауа мужийн Буфало тосгонд амьдардаг аж. “Тэднийг сэтгэцийн өвчтэй учир гадагш гаргахыг хориглодог байсан” хэмээн гэр бүлийнхэн нь хэвлэлийнхэнд ярьжээ. “Эмэгтэйчүүд сэтгэцийн өвчтэй эсэхийг нь шинжилгээнд оруулсны дараа мэднэ” гэж  Чиуауа мужийн Эрүүл мэндийн газраас мэдэгджээ.


35, 38 настай хоёр бүсгүй 30 жилийн турш нар үзээгүй учир тэдэнд тусгай зориулалтай шил зүүлгэж, гэрээс нь гаргасан байна. “Хоёр бүсгүйн эрхийг удаан хугацаагаар хасч хорионд байлгасан хүмүүст эмнэлгийн шинжилгээний хариу гарсны дараа хариуцлага тооцно” хэмээн Чиуауа мужийн захирагч Ибрам Сэрам мэдэгджээ.


Мексикийн “Newspost”сонин 35 настай Амин Соррал Шайрын зургийг өнөөдрийнхөө дугаарт нийтэлсэн байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ