Эрдэмтэд Ерөнхий сайдыг дэмжин, ил захидал илгээжээ

img

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээг нэг удаагийн хөрөнгө хэмнэх явцуу утгаар бус, Шинжлэх ухааны  удирдлага, зохион байгуулалтын бүтцийг өөрчилж, тунгалаг ардчилсан тогтолцоо бүрдүүлэх гэсэн өргөн утгаар нь ойлгон дэмжиж байна. Засгийн газраас олон улсын жишгийг дагаж их сургуулиудад суурилсан шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэл барьж байгаа нь зөв. Засгийн газрын тэргүүн энэ асуудлыг цагаа олж хөндлөө гэж зарим эрдэмтэд үзэж, шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын бүтцийг яаралтай шинэчлэх санал, гарц шийдлээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын гишүүдэд илгээсэн ил захидалдаа дурджээ. Тус ил захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ,

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД

ИЛ ЗАХИДАЛ

ШИНЖЛЭХ УХААНЫ  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ ЯАРАЛТАЙ ШИНЭЧИЛЬЕ


Оршил

Сүүлийн үед Засгийн газар болон ШУА-н хооронд  үл ойлголцол үүсч, жагсаал цуглаанд хүрсэн нь тулгарсан асуудлын талаарх байр суурины зөрүүнээс  эхтэй байна. ОХУ-д шинжлэх ухааны  удирдлага, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт  эхлэх үед ШУА-ийн  тоталитар  удирдлага Төрийн дум дахь Коммунист намын фракц, думын академич гишүүдээр дэмжүүлэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан удаатай. Гэвч тэд өдгөө Засгийн газраас хэрэгжүүлсэн өөрчлөлтийг зөвшөөрөх боллоо. Ерөөсөө хөгжлийн зүй тогтол ингэж өөрөө өөртөө зам гаргадаг. Монголын шинжлэх ухаан хөгжлийн жамыг сөрж биш дагаж өндийх нигууртай бөгөөд ингэвээс “нийгэм-соёлын үзэгдэл” төдий бус, “улс орны эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах салбар“ болон хувирах болно.



Шинжлэх ухааны  удирдлага, зохион байгуулалтын бүтэц (ШУУЗББ)-ийн зөвлөлт загвар


1. Ерөнхий сайдын  УИХ -д хэлсэн үг, түүнтэй холбогдон авах зарим арга хэмжээг  нэг удаагийн хөрөнгө хэмнэх явцуу явуургүй  утгаар бус, ШУУЗББ-ийг өөрчилж, тунгалаг ардчилсан тогтолцоо бүрдүүлэх  өргөн утгаар ойлгож болох байна. Засгийн газрын тэргүүний зүгээс ШУУЗББ-ийн асуудлыг хөндсөн нь цагаа оллоо. Одоо энэ асуудлыг тал талаас нь ултай хэлэлцэж,  судалгаа тооцоотойгоор  үр нөлөөтэй хэрэгжүүлэх ёстой.  ШУУЗББ –г өөрчлөх ньБоловсролын Чанарын Шинэчлэлийн бодлогын үргэлжлэл бөгөөд их сургуулиудын шинэчлэлтэй гүн холбоотой, магадгүй түүнийг  амилуулах суурь  болох чухал асуудал мөн юм. Энэ нь цаад агуулгаараа Монголын хөгжлийн өмнө тулгарсан том СОРИЛТ. Учир нь, Монголын хөгжил бэрхшээлтэй учран бүдэрч, тэнүүчилж байгаа нь хөгжлийг хөтлөх шинжлэхухаанч бодлого үгүйлэгдсэнийх. Тэр бодлогыг социализмаас өвлөсөн ШУУЗБ-н тоталитар бүтэц боловсруулж чадахгүй.


2. ШУУЗБ-н зөвлөлт загвар Монголын ард түмний 1990 онд сонгосон сонголтыг сөрж, ТӨР-ийн нэрийг ашиглан эрдмийн хамт олныг намын гишүүнчлэл, үзэл бодол, насаар нь  ялгаварлан задалж байна. Сүүлийн үед хүрээлэн, их сургуулиудыг эсрэгцүүлж, эрдэмтдийнхээ оюуны хомс нөөцийг  задлан сарниулагч болж хувирсан нь бүр ч тодорлоо.  Манай ШУА ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг сөрөн  зогсч буй сүүлчийн цайз болов. ШУА-ийн хүрээлэнгүүдэд эрдэмтдийг  хянадаг “намын үүр хороод“ үүсч, судлаач эрдэмтэд нь айдастай, оюуны эрх чөлөөгүй болжээ. Хэрвээ бид оюуны эрх чөлөөгөө алдвал цаана нь юм үлдэх үү? Ардчилсан чөлөөт нийгмийн дотор буй ШУУЗББ-н зөвлөлт загвар шударга ёсыг уландаа гишгэж, нийгмийн эрүүлжих үйл явцыг дотроос нь мэрэн ганхуулж байна. ШУУЗББ-н хуучин загварыг  өөрчлөх ёстой гэдэг нь хэнд ч тодорхой болоод байна. Сургамж: Эдүгээ дэлхийд төрийн ШУА  бүхий Куба, Монгол, БНАСАУ  байх бөгөөд 2012  оноос Кубын ШУА  их сургуулиудтайгаа  хамтрах,  гадаад орнуудын  ШУА-тай харьцах,  дэлхийн эрдэмтэдтэй ойртох зайлшгүй шаардлагын үүднээс  үндэсний шинжтэй болж,  1861-1962 онд байсан  ROYAL  хэлбэрээ  буцаан авах бэлтгэлдээ оржээ.  Ингээд Монгол-ын ШУА, БНАСАУ-ын ШУА хоёр ижилсэн үлдлээ. Бид эрдэм оюуны хүрээг зохион байгуулдаг ШУУЗББ-н  түвшнээр  дэлхийд хамгийн сүүлд орсон нь Монголын нийт эрдэмтдийн хувьд онцгой гутамшигтай хэрэг болов. Уг нь бид 20 жилийн өмнө нэлээд урдуур байсан сан. Бид 1990 оны эхээр хийсэн улс төр, эдийн засгийн шилжилтээс ШУУЗББ-г  таслан орхисон нь алдаа байжээ. Ийнхүү  1990 оны ардчилсан хөдөлгөөний үндсэн үзэл санаа,  үнэт зүйлс хөсөр хаягдав.



ӨНӨӨГИЙН  БАЙДАЛ


1.Нийгэмд биеийн хар хүч, болхи толхи үйлдэл, муйхар мунаг сэтгэлгээ,  хөөрүү цэнгэл, феодал ёс суртахууныг хөөрөгдөж,  тэр нь олон түмний гэнэн сэтгэхүйг дарангуйлан, доройтуулж, бузарлаж гүйцлээ. Монголчуудыг соён гэгээрүүлэх үйл орхигдож, нийгмийн оюуны уур амьсгал булингартаж, шинжлэх ухаанч бус номлолууд идэвхжиж, хүмүүс саруул ухаанд итгэх итгэлээ гээж байна. Олон түмэн барьц алдан тэнүүчилсээр эцэстээ ёс суртахууны уналтад оров.  Нийгмийг соён гэгээрүүлэх гэсэн цөөнхийг төрөөс дэмжихгүй байгаагаар үл барам тэднийг хажиглан гадуурхсаар.  Энэ бүхний гайгаар монгол хүний оюун санааны хөгжил олон жил ужгирсан том саадтай учрах нь тодорхой болов. Эдгээрийн цаад угт монголын эрдэм оюуны хүрээг бохирдуулан булингартуулж,  хүчийг нь задалж буй ШУУЗББ –н хуучин загвар байгаа гэдэг нь илэрхий юм. 


2.Эрдмийн орчин бохирдох нь залуу оюун ухаанд гойд харш ажээ. Гадаадад байгаа оюунлаг эрчтэй залуус эх орондоо ирэх дургүй байгаа нь зөвхөн цалин хөлсний асуудал бусаа. Харин ч бидний өмнөх тогтолцооноос уламжлан авч,өнгөрсөн жилүүдэд баяжуулсан “үзэл бодол, зэрэг, цол, нас, тушаал, эрх ямба, аймаг, хошуу“-г харгалзаж асуудлыг шийддэг феодалжсан гаж тогтолцоо гадна байгаа төдийгүй одоо бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй залуусыг хэлмэгдүүлж байна. Олон сайхан эрдэмт судлаач төсөл олж авах, ахуй амьдралаа залгуулахын эрхэнд дуугаа хураан дүнсийж, дотроо буцлавч гаднаа долигнон царайчлахаас өөр гарцгүй болж, санаа сэтгэлийн хувьд  гундуу, гутруу явах болов. Yүнийг харж мэдэрсэн оюунлаг эрчтэй залуус эрдэм судлалын ажлаас дайжиж байна.


3.Шинжлэх ухаан боловсрол хоёр нэг угшилтай, амин холбоотой салбарууд юм. Монголд шинжлэх ухаан, боловсрол хоёр ерөнхийдөө тусдаа байгаа нь хөгжлийн зүй тогтол биш. Монгол улсын засгийн газраас   олон улсын жишгийг дагаж их сургуулиудад суурилсан шинжлэх ухааныг  хөгжүүлэх чиглэл барьж байгааг бид зөв гэж үзэж байна. Ялангуяа, жижиг буурай оронд энэ зам гойд  тохиромжтой бөгөөд оюуны хүч нөөцийг  төвлөрүүлдэг сайн талтай. Тухайлбал, Эстони улсад  1988 оноос эхлүүлсэн шинэчлэлийн зорилго нь: Улс орны оюуны бүх нөөцийг нэгтгэн зангидах явдал байжээ.Шинэчлэл  нь Зөвлөлтийн загвараар  эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг  их сургуулиас гадна байгуулсан тогтолцоог өөрчлөхөд чиглэжээ.Үүний үр дүнд Эстонийн их сургуулиуд судалгааны шинжтэй болох боломж бүрдсэн аж. Эстони улс оюуны гол хүчээ Тарту  Их сургууль дээр төвлөрүүлж байна.


4.Эдүгээ манай  оюуны гол нөөц үндсэндээ  их сургуулиуд дээр төвлөрчээ. Хүрээлэнгийн зарим судлаач  “ Их сургуулиудад  эрдэм шинжилгээний ажил хийх суурь боломж бүрдээгүй, тэнд  хичээл л заадаг“ гэж байгаа нь баримтаар нотлогдохгүй байна. Томсон Ройтерсийн Web of Knowledge (TRWoK)   бүртгэлд орсон бүтээлийн тоогоор  (2013 оны улсын дүнг 100% гэвэл) ШУА-34%, их сургуулиуд - 66%, үүнээс МУИС дангаараа -31% тай байна. TRWoK бүртгэлээр 1990-2011 онд ШУА - 46%, МУИС - 24%  байж. Тэгэхлээр, 2013 он гэхэд ШУА 12% -р  буурсан бол  МУИС 7% -р  өсжээ. 


5.Шинжлэх ухаанд зориулсан улсын төсвийн зардал  олигтой нэмэгдэхгүй байгаа нь одоогийн ШУУЗББ-тэй шууд холбоотой. ШУУЗББ –н одоогийн төлөв нь хөрөнгө шингээх чадваргүй бөгөөд  зарцуулсан хөрөнгийг голдуу  хоосон цаас - тайлан болгож хувиргадаг,  эцсийн үр нөлөө маш сул юм.  Ийм нөхцөлд  хөрөнгө олгогч хэн ч гэсэн эрсдэлд орохоос сэргийлж таарна. ШУУЗББ– г хазгай гэхийн учир нь тэрээр үндэсний бус, тунгалаг бус, нээлттэй бус, ардчилсан бус байгаад оршино. 



ШИЙДЭЛ, ГАРЦ


1.  Эдүгээ дэлхий дээр ШУА-г Үндэсний хэлбэртэй, тунгалаг, ардчилсан, шинжлэх  ухааны төлөөх суралцдагнийхэмлэг байна гэж үзэж буй. An Academy of Sciences is a national academyor another learned society dedicated tosciences. Гэтэл манай ШУА одоогоор энэ 4 шинжийн алийг нь ч хангахгүй байна. ШУА хэдэн хүрээлэнг өмчлөн явцуурч, булингартаж, дарангуйлалд дулдуйдсан, бараг юу ч сурдаггүй хачин гаж араншинтай, төрийнх ч юм шиг, биш ч юм шиг, хурлийз газар болжихуй. Үүний уршгаар, их сургуулиуд, хувийн сектор, ТББ-иудад буй шинжлэх ухааны ажил, эрдэмтэд  ШУА-ын гадна орхигдож, улсын хэмжээний шинжлэх ухаан технологийн бодлого нэг мөр  цэгцрэхгүй байна. ШУА нэг юм ярина, МУИС өөр юм ярина, гэтэл ШУТИС, ЭМШУИС, ХААИС бүгдээрээ өөр өөрийн салбарын бодлогоо тулгана, хажууунаас нь хувийн сектор бүр өөр юм ярина, ТББ бас дуугүй байхгүй, ингээд бөөн холион бантан.


2.  Зүүн хойт Азийн бүс нутаг үндэстнийхээ IQ-р дэлхийд оройлж, монгол хүний тархи хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Монголчууд төрөлхийн мэдрэмжтэй, сэргэлэн, оюунлаг хүмүүс. Энэ чанар бага насны хүүхдүүдэд их тод илэрдэг. Монголчууд бидний хэнтэй ч үл зүйрлэх туйлын давуу тал бол энэ юм. Үүнээс өөр юу хэрэгтэй гэж? Харамсалтай нь, монгол үндэстний энэ давуу талыг тоталитар загварын ШУУЗББ нухчин дарж, сөхрөөж өдий хүрлээ. ШУУЗББ-г  орчин үетэй  нийцүүлэн өөрчилж, тунгалаг, ардчилсан зарчимд шилжүүлж, эрүүлжүүлэх нь үндэстний хөгжлийн тулгуур шаардлага боллоо. Ингэх аваас Мянганы Сорилтын Сан мэт томоохон хандивлагчдаас их хэмжээний хөрөнгө  шингээж, өсгөн үржүүлэх  боломж бүрдэнэ. Хэрвээ ШУУЗББ-г үндэсний шинжтэй тунгалаг ардчилсан горимд шилжүүлэх аваас манай төр  ШУТ-н санхүүжилтийг ДНБ-ий 2%-д хүргэх  буй за.


3.  ШУУЗББ хуучнаараа өдий хүрсэнд ШУА буруутай биш ээ. Асуудлын учиг ТӨР-ийн буруу оролцоонд оршино.Олон улсын ШУА-н холбооноос “ШУА-нь  Засгийн газар, үйлдвэр, мэргэжлийн нийгэмлэгүүдээс хараат бус байна”хэмээн мөрдүүлжээ. Энэ үндсэн зарчим манайд бүрэн алдагдсан. Монголд ШУА нь Засгийн газраасаа бүрэн хараат байна. Засгийн газар ШУА-д жил бүр бараг 2 тэрбум төгрөгийг зүв зүгээр өгч байна. Тэр ч бүү хэл, ШУА-н гишүүдэд тусгай хий нэмэгдэл  өгч байгаа нь академчдийн амыг барих, тэднийг манкурт боол болгох арга бөгөөд ийм аргыг Гитлер, Сталин хоёр гарамгай хэрэглэсэн түүхтэй. Засаг солигдох бүрт манай ШУА ихээхэн эвгүй байдалд орж, улмаар  улс төрчдийг овжин аргаар өөртөө илбэдэн гоходдог боллоо. ШУА шинжлэх ухааны бодлогын стратеги, хэрэгжилтийн асуудлаар нэг ч үг ганхийхгүй, таг дуугүй байхаас өөр замгүй болоод  байна. Хараат байхын аюул энэ. ШУА-д удирдлагын явцуу бүлэглэл үүсч, зарим  хүрээлэнгийн ажил нэг л ахицгүй болсныг үгээр шүүмжлэх бус үйлээр засах учиртай. Хүрээлэнгийн захирал, академич нэгэн “Энэ ШУА нэг л биш ээ“ гэсэн нь юуг өгүүлсэн  бол?


4.  Төсвөөс иргэний харъяаллын суурь судалгааг санхүүжүүлж байгаа  социализмаас уламжилсан алдаатай практикийг энэ оноос эхлэн шууд зогсооё. Иргэний нээлттэй суурь судалгаа нь ерөөсөө  их сургуулийн бүх багш, хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны зайлшгүй чадах ёстой чадварын минимум  шаардлага юм. Иргэний салбарт хамаарах онолын суурь судалгаа нь чөлөөт хүсэл, сонголтоор хэрэгждэг. Тийм судалгааг их сургуулийн профессор бүү хэл  патентийн товчооны жирийн ажилтан залуу(А.Эйнштэйн) гэртээ өөрийн сонирхлоор хийж байдаг. Монголд онолын суурь судалгаа нь хэдхэн доктор Scзэрэгтэй ахмад хүний хийдэг ажил мэт болж, тэрүүхэндээ хана босгож, залуусыг гадуурхан түлхэж байна. Үүнийг халж, бүх хүнд ижил боломж олгоё. Чадварлаг залуус чухам үүнийг л  хүсэмжилж байна.


5.  Монгол Улсад онцгойлон хөгжүүлэх шинжлэх ухааны тэргүүлэх  чиглэлийг тодруулж, тэдгээрийг хаалттай горимд оруулж, суурь судалгааг түүнд бүрэн хамаатуулъя.  ОХУ-д ийм  болов. 


6.  Юуны өмнө ШУА-н харъяа хүрээлэнгүүдийг БШУЯ-ны мэдэлд бүрэн татан авъя. Дараа нь тодорхой судалгааны үндсэн дээр хүрээлэнгүүдийг их сургуультай ойртуулах оновчтой арга замыг олъё. Хүрээлэнгийн залуу докторууд хөгшин захирлаа хатуу шүүмжилж, шинэчлэлийг шаардах болсон нь хүрээлэнгийн дотоодод бүрэлдсэн хэцүү  төлөв  байдал (удирдлагын дарангуйлал, ажилтны сул дорой байдал, авлига хахууль,  долигонол гэх мэт) –аасэхтэй байх. Тийм хүрээлэнгүүд сэхэл авахгүй хэмжээнд очих аюултай тулгарсныг анхаарч яаравчилъя.


7.   Монголын ШУА-г хэдхэн хүрээлэнгийн эрх ашгийг муйхраар улайран  хамгаалдаг салбарын шинжтэй явцуу сонирхлоос салгаж,  их сургууль, хүрээлэн, хувийн сектор, ТББ-д буй нийт эрдэмтдийн төлөөх үндэсний том академи болгоё. ШУА-н удирдлага Монголын нийт эрдэмтдийн эрх ашгийг ухаарч, ШУУЗББ-н өөрчлөлтийг дэмжинэ гэдэгт итгэж байна. ШУА хэдхэн хүрээлэнг толгойлох бус, Монгол Улсын шинжлэх ухааныг оройлон манлайлж, улс орноо хөгжүүлэх шинэ бодлого боловсруулдаг, бүх судлаачийг тэгш оролцуулдаг, тэднийгээ өөрийн ба хүний гэж алагчилдаггүй, том төслүүдэд эксперт хийдэг,  улс төрчид, төрөөс бүрэн хараат бус, жинхэнэ чөлөөт ШУА байх учиртай. Зах зээлийн жам ёс ийм бөгөөд Монголын эрдэмтэд үндэсний-тунгалаг–ардчилсан–суралцдаг ШУА-г хүсэмжилж байна.


8.  1994 онд  НҮБ, ЮНЕСКО-р захиалж хийлгэсэн ШУУЗББ-н өөрчлөлтийн саналыг  хүлээж авсансан бол манай орны өнөөгийн байдал ихэд өөр байх байж. Ядаж л улс төрийн намууд өмнөө улс гэрээ хөгжүүлэх нэгдмэл бодлоготой, эрдэмтдийн  оюуны хүч нэгдэж төвлөрсөн, их сургуулиуд судалгааны  төлөвт шилжиж дууссан, шинжлэх ухаанч бус хуурамч номлолууд амилах хөрсгүй болсон гээд  юу эсийг хэлж болох.  Харамсалтай нь, тэрхүү чухал баримт бичгийг нуун дарагдуулсан билээ. Бид 20 жилийг алдлаа.


9.   ШУА-н харъяа хүрээлэнгүүдийн  залуу докторуудаас гаргасан  шаардлагыг харгалзаж зарим академич “Академич нарт  жил бүр зүгээр өгдөг  348 сая төгрөгийг  хүрээлэнгүүдийг дэмжихэд зориулъя, бид ичиж байна“ гэсэн шинэ санаачилга  гаргажээ. Манай академичид шударга үнэнийг эрхэмлэж эхэлсэнд талархууштай.  Энэ санаачилгыг Засгийн газар дэмжиж, тус хөрөнгийг судалгааны зориулалтаар  залуу Phдокторуудад ГРАНТ болговол зохих байна.


10.Эдийн засгийн хэмнэлтийг ШУА-н хий санхүүжилтээс эхлэе. Үндэсний - тунгалаг – ардчилсан – суралцдаг ШУА-тай болсны дараа санхүүжилтийн асуудлыг нэг мөр шийдье. 2013 онд ОХУ-д гурван ШУА–аа  нэгтгэж, хөгжлийн макро бодлого боловсруулах, салбар дундын  асуудал шийдвэрлэх, эксперт хийх  үүрэгтэй үндэсний ШУА-г байгуулсан. Энэ шинэ оноос ШУА-н гишүүдийн хиймэл нэмэгдлийг зогсоож, оронд нь хоёр дахин өсгөсөн цалин олгохоор  шийдвэрлэв. Ажил хийж цалин авах нь шударга бол юу ч хийхгүй атлаа ард түмний халаасруу гараа шургуулах нь гэмт хэрэг болой.


11.ШУУЗББ-н өөрчлөлтийн дэлгэрэнгүй саналыг мэдээж хөндлөнгийн экспертүүд л боловсруулж чадна. Экспертийн комисст УИХ, Засгийн газар, БСШУЯ, ШУА, Их сургууль, хүрээлэнгийн төлөөлөл орох ёсгүй. Баримт дурдваас, ОХУ-ын  Боловсролын академийн харъяаны 4 хүрээлэнг нэгтгэх шийдвэрийг  БШУ-ны сайд Д.Ливанов саяхан гаргав. Нэг хүрээлэн гэхэд л  400 гаруй судлаачтай байж. Тэдний  360 нь(90%)дээд сургуулийн жирийн багшийн бичиж чаддаг сурах бичиг зохиох  ажлыг суурь судалгааны халхавч дор төсвийн санхүүжилтээр хийж, тэгээд өөрсдөө зарж хөлждөг байсныг хөндлөнгийн экспертүүд илрүүлжээ. Шинээр байгуулсан “Боловсролын хөгжлийн стратегийн хүрээлэн“-д тэрхүү хүрээлэнгээс шилдэг 40 судлаач орох юм байна.(Манай зарим хүрээлэнд ийм байдал газар авсан )


  Бид ШУУЗББ–г өөрчлөн шинэчлэх саналыг ийнхүү дэвшүүлэв. Асуудал нэлээд ужгирсан, хуучин тогтолцооны энерц их байгаа болохоор эсэргүүцэл байж таарна. ШУУЗББ-н өөрчлөлтийг хойшлуулах нь шийдэл биш, тэрээр байдлыг улам дордуулна. Үндэстний хөгжлийн тулгуур шаардлага болоод байгаа энэ чухал асуудлаас зугтах биш, түүнийг шийдэх ёстой. Шинжлэх ухаанд, хөгжлийн зүй тогтолд, ҮНЭН–д итгэхийг уриалъя. Ухарч болохгүй, учир нь ард маань ангал байна.


ШИНЖЛЭХ УХААНЫ  УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ ЯАРАЛТАЙ ШИНЭЧИЛЬЕ.

1.  Ц.Дэмбэрэл, Ph D, проф, Монгол Улсын гавъяат багш

2.  С.Галсан, Sc.D,проф, Монгол Улсын ардын багш

3.  С.Будням, доктор Sc, профессор,математикч

4.  О.Лхагва, Sc.D,проф,  Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн

5.  Ж. Гарьдхүү, Sc.D,проф, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн

6.  Л.Жамц,  Sc.D,проф,Монгол Улсын гавъяат  багш

7.  Х.Ислам, Sc.D,проф, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн

8.  Ц.Дашдорж, Ph D, проф, Монгол Улсын гавъяат багш

9.  М. Шагдарсүрэн, Ph.D,проф,Монгол Улсын гавъяат эмч

10.Г.Эрдэнэжав, Sc.D,проф, ОХУ-ын БУ-ын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн

11.Лх.Тэрбиш, Sc.D,проф, зурхайч, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн

12.Ж.Мижиддорж, Sc.D,проф, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн

13.М.Отгон, Ph.D, проф, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан

14.Ч.Дашдаваа, Sc.D,проф, түүхч

15.Ч.Зэгиймаа, Sc.D,проф, хэл судлаач

16.Б. Эрдэнэбаатар, Sc.D,проф, мал зүйч

17.Ч. Тунгалаг, Sc.D,проф, ХААИС

18.Ц.Нямжав, Ph.D ,проф, МУБИС

19.Ч.Нацагдорж, Ph D, проф, ШУТИС

20.Ц.Батөлзий, Ph.D , проф, физикч

21.Д.Нарандэлгэр, Ph.D ,проф, Удирдлагын академи

22.Ц.Нансалмаа, Ph.D, проф, ХААИС

23.И.Гончигбат, Ph D, проф, архитекторч

24. М. Хасбаатар, Ph.D, проф, эдийн засагч

25.Ч. Эрдэнэ, судлаач, Английн Вангийн Нийгэмлэгийн гишүүн

26.Б.Анхбаяр, Ph.D,ШУА –д ажиллаж буй 6 залуу докторыг төлөөлөв.

27.Ж.Бадрах, Ph.D,ШУА –д ажиллаж буй  7 залуу докторыг төлөөлөв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

д.нарандэлгэр:
жагсаалтын 21 дэхэд миний нэрийг оруулж бичжээ. энэ өгүүллийг бичигчид надаас зөвшөөрөл авалгүйгээр миний нэрийг оруулжээ. би насаараа боловсролын салбарт, судалгаа хийж ажилласан, олон шавь нараараа, монголчуудынхаа эрдэм чадлаар бахархдаг, монгол улсад шинжлэх ухаан амин чухал хэрэгтэй гэдэгт итгэдэг. ямар учраас миний нэрийг надаас асуулгүйгээр оруулсаныг мэдэхгүй юм. санал асуулгүйгээр, гарын үсэг авалгүйгээр, юу бичих гэж байгаагаа хэлэлгүйгээр ингэж нэр оруулах нь хамгийн бүдүүлэг хэрэг болж байна. хэрвээ сайтууд, хэвлэл мэдээлэлд өгч байгаа энэ материалаасаа миний нэрийг хасахгүй бол шүүхэд хандахаас өөр аргагүй болж байна.
2015-01-08
залуу судлаач:
энэ будням гэж нөхөр бол 1978 онд шуа-иас орост аспирантурт яваад хамгаалж чадалгүй ирээд, 1990-ээд оны үед монголдоо чадан ядан хамгаалсан хүн юм гэнэ лээ хөөрхий.
2015-01-07
dr.prof d.narandelger:
bi iim zuild oroltsoj garin useg zuraagui bolohloor minii ner orsond uneheer ih gaihaj bainaa. ingej shuud hunii neriig hamaagui bichij uuriin ashig sonirhold niitsuulne gedeg baij bolshgui zuil gej bodoj baina. dr.prof d.narandelger
2015-01-07
тунгалаг:
дэмбэрэл гуай би таныг бас өөрөөр сэтгэдэг хүн хэмээн хүндлэж явдаг байв гэтэл та 2 удаа зөвшөөрөлгүй хүний нэрийг хэвлэлд бичсэнг чинь юү гэж ойлгох бэ ийм аргаар өөрийн санаснаа гүйцэлдүүлэж байгааг хараад өрөвдөж байна хүнийй нэр зөвшөөрөлгүй бичих нэг асуудал монгол орны шинжлэх ухааны асуудал бол ту*аа асуудал. энэ улс орны шинжлэх ухааны хөгжилд хийх сайжруулах олон асуудал байгаа боловч ийм аргаар асуудлыг шийдэхгүй шүү дээв таны өмнөөс ичэж байна
2015-01-07
тунгалаг:
дэмбэрэл гуай та хүний нэрийг эзнээс эь асуухгүй хоёр ч удаа хэвлэлд тавьсан байх юм. шинжлэх ухаан хөгжлийн асуудал нэг өөр зөвшөөрөлгүй нэр тавих асуудал чинь ту*а асуудал шүү дээ. ийм аргаар өөрийн санаагаа гүйцэлдүүлэх чинь та зөв гэж бодож байна уу монгол орны шинжлэх ухааны хөгжлиййн асуудалд сайжруулах олон зүйл бий боловч ийм аргаар асуудлыг шийдэхгүй шүү энэ бүдүүлэг аргаа болио өмнөөс чинь ичэж байна
2015-01-07
№-₮"₮:
шуа бол шу биш шу бол өргөн хүрээний ойлголт
2015-01-06
залуу судлаач:
би буруу санаагүй бол ц.дэмбэрэл, ph d, проф, монгол улсын гавъяат багш гэж монгол улсын албан бичгийг ойрын хугацаанд латин цагаан толгойд, цаашлаад анли хэлэнд шилжүүлэх шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулсан хүн байхаа. шуа, хүрээлэнгүүдийн удирдлага, санхүүжилт, үйл ажиллагаанд шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлага байгаа нь үнэн. гэхдээ хэрхэн өөрчлөлт хийх арга замаа нэлээд ул суурьтай, судалгаанд тулгуурлан сонгох хэрэгтэй. их дээд сургуулиудад төвлөрсөн шу-ны салбар бий болгох нь тийм ч оновчтой шийдэл гэж бодохгүй байна. шу-ны тэргүүлэх салбаруудыг тодорхойлж, түлхүү дэмжин хөгжүүлэх нь улс орны хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулна.
2015-01-06
зөгий:
шизо дэмбэрэл тэргүүтнүүд юу вэ?
2015-01-06
turuunii * tolgoid garab:
shinjleh uhaan bitvou hel ehneree tsohij chafahgiu mal ulsiin tarhi tolgoigoor toglohgiu .
2015-01-06
vip hotlog h:
turuu.ii * tolgoid garab .vip jptlogch es bolob. shinjleh uhaan medehgiu maliig ogtsoruul.
2015-01-06
судлаач бичсэн нь: 111.222.777.0503:
дэмбэрэл гуай та шинжлэх ухааныг харлуулах нь яах вэ, та өөрөө ямар нэгэн олигтойхон судалгаа явуулаад, олигтойхон эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, эрдэмтдийн жаргал зовлонг амсаж үзсэн хүн мөн үү дээ. ингэхэд ер нь таны нээсэн олигтойхон онол ч юмуу ер нь ямар нэгэн юм байна уу? мэргэжил нэгтэй нөхөд бие биенийгээ илүү ойлгож хамтарч ажилладаг юм даа. таны тэр гавъат багш чинь том юм шүү дээ, заавал академич бас хэрэгтэй юу...
2015-01-05
zochin :
za ene zahidal ilgeesen erdemted yag unendee yaj shuu yum sc.d doctor zarim ni gabiyat ch geh shig haana yamar togoond ajillaj bj ene tsol hergem sagnaliig avsan baij taarahuu, ishig evree urgahaar ehiigee morgod iin adilaar horvoo deer honoh honogiin toogoo duusaagui baihad nasan turshdaa tejeelgesen gazraa hamt avaad yavahiig yagaad husne gej hyataduud uhehde nasan turshidaa huraasan horongoo neg gazar bulaad ur huuheddee ovluuldegguin gesen baahan hujaa nar ene dund tsohij yavna uu gesen bodol ch toroh shig. za tegeed oorchlolt shinechleltiig uhaantai erdemten humuus shig ingej oorchil tegj zas gehiihee orond teneg zhidal ilgeej baidag erdemtedee ch hatdaa harin odoo sudalgaagaa hiij bui erdemted bol ta naraas oor eh orniihoo neriig delhiin tuvshind gargaj yavdag gaihaltai humuus ch bas baigaa gedeg unshij bui erhemuud tungaan bodoj anhaaraldaa avaasai gej husej bna. neeree l olon ulsiin setguuld oguulel hevluulj uzeegui ch bj medne. zochin minii huvid ta nariin uurhaig uhah sonirhol alga oort ashigtai sudalgagaa hiiy dee.
2015-01-05
zochin:
shizo demberel khuvi khunees zuvshuurul avaagui khunii ner oruulaad yah ni ve. shinjleh ukhaan hereggui bol ta nar zereg devee uguuch
2015-01-05
зочин:
энэ дэмбэрэл гэж нөхөр ганцаараа бичичээд баахан хүмүүсийн нэр зоохон болимоорийн өмнө нь бас ингэж байсан шүү дээ манай хэвлэлийнхэнч бас мөнгө л өгвөл юуч хамаагүй нийтлэх юм урид нь миний нэр хүртэл цохиж явсан шүү би өөрөө юу ч мэдээгүй байхад
2015-01-05
судлаач:
яасан их мѳнгѳтэй улсууд вэ. мѳн олон сайт болон сонинд хэвлүүлсэн байх чинь вэ. ѳѳрсдийгѳѳ эрдэмтнээр дуудагчид минь та нар ѳѳрсдийн салбарынхаа хүрээлэн дээр очоод судлаачидтай ярьж үзээч. энд ажилладаг эрдэмтдийн хаана ч хүрэхгүй байж яах гэж ийм юм бичдэг байнаа. бидэнд дутагдал байгаа боловч эд нарын бичсэн шиг тийм байдал байхгүй дээ. аягүй бол дээрхи олон эрдэмтэд нэр нь дэмбэрэлийн захианд орчихсон явааг мэдээ ч үгүй явж магадгүй дээ.
2015-01-05
zochin :
erdemted hoorondoo nohoi shig hemleldeed muuhai bna . yos surtahuungui bna. erdemted jagsaal tsuglaan hiigeed l bsan ,. odoo tag l bna odroo ch olj hiij chadaagui sanagdsan. yaj erdemiin ajil hiideg yum vedee. hevlel medeelleer tag l baih yum.
2015-01-05
zochin :
ter suuliin 2 tuluulucg bur bolioooo hahah chaddag yum bol ajlaa hayaad garaach tim dampuurtsn gazar ajillad bgan bol
2015-01-05
zochin :
end shua-d ni tgd ajilladag hun yg bgaamuu dandaa ih surguuli, zurhaich, lam boo ntr ch bh shig haha. shinjleh uhaaniig suiruuleh gsn l garuud bh shg bn daa
2015-01-05
tiola:
энэ дэмбэрэл тэргүүтэй хүмүүс ичиж үхээсэй билээ. юм уншиж нүд тайлагдсан л хүмүүс юм шиг гэвч толгой ину олгой болчихсон тархитай хүмүүс ажгуу. түмний шившиг...юунд эд өөрсдийгөө эрдэмтэд хэмээн өргөмжилөн гутаав. ихэнх нь хувийн их дээд сургуулийн захирал, багш нар байна шүүдээ. эрдэнэжав гуай та ичиж үхмээр юм. яаж одоо хүрээлэнгүүдийн 1-р байраар шагайнам...
2015-01-05
гайхшрал:
энэ эрдэмтдээс их дээд сургуульд одоо тэргүүлж байгаа нь хэн бэээ? дэмбэрлийн дээд сургууль байгаа билүү? хүүхдийн iq, нийгмийн урсгалд нухлагдсан хүний "та нарын хэлдгээр" монгол хар ухаан, шинжлэх ухааны салбарын эрдэмтдиййн туршлагыг юугаар хэмжих вээээ?
2015-01-05
эх оронч:
энэ эрдэмтэд гээд байгаа 27-ийн дотор оу-ын дундаж if-тай сэтгүүлд хүртэл ганц өөдтэй өгүлэл биччихсэн хүн алга. хувийн атгаг бодлоо орхиод улсын хөгжлийн ашиг сонирхолын түвшинд бодчих амьтан ч алга шиг байна, энэ хэд дотор. мөрөдлөсө гээгдсэн хэд нь толгойлж байгаа юм уу даа. тэдний 2/3 нь энд нэр орсноо мэдээгүй тууж яваа. шизо дэмбэрэл угаасаа ийм аргатай, төрөлхийн худалч этгээд.
2015-01-05
би та нараас ичиж байна:
энд нэрээ жагсаасан эрдэмтэн нэртүүд ичээч эээ
2015-01-05
хувь хүн:
шинжлэх ухааны салбарт өөрчлөлт хийж болно. гэхдээ өширхөлөөр өөрчлөлт гарахгүй. энд нэр дурьдагдсан хүмүүс ажаад байхад шус-т төдийлөн юм хийгээгүй, хувиа аргацаасан эрдэмтэд байна аа. зарим нь академичид нэр дэвшигдээд олон удаа унасан, зарим нь өөрийн салбарт тухайн үедээ ноёлох гээд багтаагүй тийм л хүмүүс байна даа. зарим нь бүүр академи байгуулаад монголын шуа-ийн өөдөөс зогсоод сөнөсөн хүмүүс ч байна. их хуралд суудалтай үр хүүхдүүдээрээ дэмжүүлээ д ч ахихгүй шүү дээ. шинжлэх ухааныг оролдоод хэрэггүй эээ. харин өөр хоорондоо хэл амаа олохгүй байгаа шуа-ийн гаднах ба дотор байгаа эрх мэдэл хөөгчид л учраа олцгоо. шинжлэх ухаан байдгаараа л байг, монголын шуа ч бас байж л байг л дээ. шуа бас нэг мөнгө булаацалдсан нүмүүсийн булаацалдах "мөожүүртэй яс" биш шүү.
2015-01-05
sudlaach:
өөрсдөө академич болох хүсэлтэй, болж чадаагүй хэдэн нөхөд л тэнэг юм ярих юм даа. нэгмөсөн л бид академич болморр байна гэдгийгээ хэлж болдоггүй юм болов уу.
2015-01-05
д. лхагвасүрэн:
шуа-ын төдөн залуу докторыг төлөөлөв гэх мэтээр хэн нь мэдэгдэхгүй бичиг хэрэггүй шүү дэ. хэхэхэ. би лав өөрийгөө төлөөлөөтөх гэж ийм хачин юмнд оролцоогүй. зарим нь ажлаасаа халагдсан хүмүүс байж бас шуа-ыг төлөөлж болох уу?
2015-01-05
ажилчин хүүхэн:
үгүй та минь ээ эртээдхэн л сахйанбулагийг эсэргүүцээд талбайд жагсаад сүрийг үзүүлээд байсан биз дээ хөөний *нууд мю аа
2015-01-05
малчин залуу:
шинжлэх ухааны академийг яриад байна уу, шинжлэх ухааныг яриад байна уу, академийн гэдэг хэдхэн хүрээлэнгийн хүмүүсийн хоорондын харьцааны асуудал л биш байгаасай. академийн хүрээлэнгүүдийг нэгтгэх, нийлүүлэх, цус сэлбэх цаг бол болсон. үүнийг зоригтой хийх ёстой. харин бусад салбарын асуудлыг ул суурьтай л шийдээрэй дээ. ер нь салбарын /хаа/ хүрээлэн, академийн хүрээлэн гэж хуваасаны гайгаар тэд өөрсдөө хоцорсон доо. хажууд нь хаа н хүрээлэнгүүд илүү сайн хөгжиж байв. шинэчлэлийн засгийн газрын бас нэг том алдаа нь эдгээр хүрээлэнгүүдийн толгойг муужруулж, жингүйдэлд оруулсан явдал. одоо арай ч амьсгал хураагаагүй, амьтай голтой дээр нь татаж авах ёстой. бүтэц биш монголын шу ыг яривал дэмжих байна. чадвартай эрдэмтдээ ажиллуулаад, шахааны нөхдийг зайлуулвал шу хөгжих бааз суурь байгаа шүү. сүүлийн 2 жилд сайд нарын шахааны жижиг улс төрчид шинжлэх ухааныг булшлаж байгааг ес хүлээн зөвшөөрөх ёстой. их хурлын дарга өөрөө маш сайн мэдэж байгаа.
2015-01-05