НЗД-ын орлогч нар цалингүй ажиллана
Нийслэлийн Засаг дарга өнөөдрийн шуурхай зөвлөлгөөн дээр "зургаан орлогчоо авч үлдэх боломж байгаа эсэхийг судалж буй. Энэ асуудлаар шүүхэд хандах гэж байгаа тухай мэдэгдсэн" гэсэн мэдээлэл зари хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
б
Энэ тухай албан хүнээс тодруулахад "Энэ бол ташаа мэдээлэл. Нийслэл бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Засгийн газарт тогтоолын төсөл өргөн барих гэж байгаа. Тогтоолын төсөлд нийслэлийн Засаг даргын зургаан орлогч төсвөөс ямар ч цалин, хангамж авахгүйгээр ажиллахаар тусгасан. “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр” -ийн дагуу НИТХ-ын 7 долоодугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаас ийм зарчмаар ажиллахаар болсон. Үүний дагуу 2015 оны улсын төсвийн тухай хууль, нийслэлийн 2015 оны төсөвт тусгасан байгаа" гэдэг хариултыг өглөө.
б
Засгийн газраас нийслэлийн Засаг даргыг зургаан орлогчтой байхаар шийдвэрлэсний дагуу нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч даргаар Н.Батаа, Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргаар Н.Гантөмөр, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Т.Бат-Эрдэнэ, Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч даргаар Ц.Буяндалай, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч даргаар С.Очирбат, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Н.Энхцэнгэл нар ажиллаж буй юм.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ