
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар
тус улсад төрийн айлчлал хийж буй. Өнөөдөр болсон уулзалтын үеэр Ерөнхийлөгч,
Си даргаас санхүүгийн тусламж авах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Тэрбээр “Хятадын
тусламжтайгаар Венесуэл улс эрчим хүч, газрын тос зэрэг томоохон салбаруудаа уналтаас
гаргах хүсэлтэй байна. Энэхүү хүсэлтийг минь Бээжингийн удирдлагууд хүлээн авч,
нааштай хариу өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. “Газрын тосны үнийн
уналтаас үүдэн хямралд өртсөн Венесуэлийн эдийн засагт санхүүгийн дэмжлэг үзүүлэх
чухал асуудлаар Бээжингийн удирдлагууд хуралдахаар болсон” гэж “Синьхуа”
агентлаг мэдээлжээ.
Ерөнхийлөгч Мадуро Венесуэлийн эдийн засаг ийн унасан, улс төрийн
тогтворгүй байдалд орсон явдлыг АНУ-тай холбон тайлбарладаг юм. АНУ тэргүүтэй
Европын орнууд Украины зүүн хязгаарын хямралд Оросын Засгийн газрыг буруутгаж,
газрын тосны салбарт хориг тавьж, үнийн хөөрөгдөл үүсгэсэн нь Венесуэлийн эдийн
засагт нөлөөлсөн гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ