АМГ-ын экс даргыг үндэслэлгүй халсан гэж үзжээ
Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг өнгөрөгч оны тавдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл Г.Алтансүх энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргасан. Өнөөдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд уг нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал болжээ. Шүүхийн шийдвэр хэрхэн гарсан талаар тус шүүхийн Олон нийттэй харилцах ажилтан Э.Мөнхмандахаас тодруулав.
б
-Шүүхийн шийдвэр хэрхэн гарсан бэ?
-Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2014 оны тавдугаар сарын 31-ны өдрийн Засгийн газрын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний 9.954.315 төгрөгийг олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг Засгийн газарт даалгасан шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан.
б
-Тэгэхээр ажлаас нь чөлөөлсөн тогтоол үндэслэлгүй учир эргүүлэн томилох асуудал яригдах уу?
-Үгүй. Нэхэмжлэлд ажилд эргүүлэн томилох тухай дурьдаагүй байсан.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ