Сирийн 10 иргэнийг цаазалжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид Сири улсын 10 иргэнийг олны өмнө цаазалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэднийг цаазалсан шалтгаанаа дүрмийг нь дагаж биелүүлээгүй гэж тайлбарлажээ. Цаазлуулсан иргэдийг өнгөрсөн оны сүүлээр Дамаскаас барьцаалсан гэж хэт даврагчдын тэргүүн Бакар аль Багдади мэдэгдсэн байна. Амиа алдсан барьцааны иргэдийн ихэнх нь багш, эмч мэргэжилтэй байжээ.

1

Тэднийг цаазалж буй бичлэгээ хэт даврагчид олон нийтийн сүлжээнд байршуулж Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг цус урсгахгүйгээр Засгийн эрхээ өгөхийг шаарджээ. Хэт даврагч Хоссам Салан Бнош хэлэхдээ “Бидэнд хүч байна. Бидэнд хангалттай барьцааны хүн бий. Нэг нэгээр өдөр бүр цаазлахад 2-3 жил хангалттай” гэж хэлжээ.

Энэхүү мэдэгдлийн дараа Сирийн Ерөнхий сайд Ваэль аль Халки “Сири улс хэт даврагчдын эсрэг тулалдахын тулд олон улсаас тусламж авах хүсэлтэй байна. Энэ тухайгаа НҮБ-ын Аюулгүй зөвлөлд мэдэгдээд буй. Нааштай хариу ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ