Даррен Уилсон АНУ-аас явжээ
АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэн Майкл Браун хүүг
буудаж аминд нь хүрсэн цагдаагийн ажилтан Даррен Уилсон эх орноо орхин гарсан
тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр
өнгөрсөн амралтын өдөр эхнэр, хүүхдийнхээ хамтаар АНУ-аас явжээ. Хэвлэлүүдийн
мэдээлснээр “Даррен Уилсон Фергюсон хотод болж буй мөргөлдөөн, үймээний улмаас эх
орноо орхин гарах шийвэр гаргасан байх. Тэрбээр гэр бүлийнхээ хамт аль улсад
байршиж байгаа нь тодорхойгүй байна” гэж мэдээлжээ.
“Дээрх мэдээллийг Фергюсон хотын цагдаагийн газраас батлаагүй” гэж “NBS”телевиз дамжуулжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Миссури мужийн шүүхээс Даррен Уилсоныг гэм буруугүй хэмээсэн юм. Энэхүү шийдвэрийн улмаас Майкл Браун хүүгийн гэр бүл болон Фергюсон хотын иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, Даррен Уилсоныг сүрдүүлж, байшин руу нь дайрч орохыг завдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ