Австрали түймэрт автав
Өмнөд Австралийн ихэнх хэсэгт түймэр дэгдсэн тухай “Ройтерс”
агентлаг мэдээллээ. Энэхүү
түймрийг 1983 оноос хойш бүртгэгдээгүй их хохирол учруулсан түймэр гэдгийг
Онцгой байдлын яамнаас мэдэгджээ. Түймрийн улмаас 15 мянга га газар шатжээ. Мөн
12 айлын байшин шатаж,
хоёр хүн нурангид даруулж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Энэ долоо хоногт агаарын температур нэмэгдэх төлөвтэй байгаа цаг уурын хүрээлэнгээс анхааруулжээ. Аделейд хотын Онцгой байдлын газрын дэд дарга Иан Таннер “Түймэр дэгдсэн бүс нутгуудад гал сөнөөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Өчигдөр 19 гал сөнөөгч үүргээ гүйцэтгэж байхдаа бэртэл авсан. Өнөөдрийн байдлаар гамшгийн бүсэд 500 гаруй гал сөнөөгч ажиллаж байна. Шаардлагатай бүс нутгуудаас иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн” гэж ярьжээ.
Засгийн газар 700 мянган ам.долларын өртөг бүхий тусламжийн барааг илгээсэн байна. Өнгөрсөн жил дэгдсэн түймрийн улмаас 13 хүн амиа алдаж, 119 байшин шатаж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ