Стив Жобсийн онгоцыг зарна

img

Appleкомпанийн үүсгэн байгуулагч Стив Жобсийн 2007 оны эхээр худалдан авсан тансаг хөлөг онгоцыг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. “Venus” хэмээх энэхүү хөлгийг Стив Жобс 100 сая ам.доллароор худалдан авч байжээ. Дуудлага худалдаа ирэх долоо хоногт Францад зохион байгуулагдана гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.


“Дуудлага худалгаагаар олсон мөнгийг хорт хавдраар шаналж буй хүүхдүүдийн эмчилгээний төлбөрт хандивлана” гэж Стив Жобсийн гэргий Паула Жобс мэдэгджээ. Тэрбээр “Нөхөр минь нас эцэслэх хүртлээ хорт хавдартайгаа тэмцсэн. Тэр өөрөө хорт хавдараар шаналж буй мөртлөө хорт хавдар туссан хүүхэд, эмэгтэйчүүдэд хандив өргөдөг байсныг санаж байна. Би их гайхдаг байлаа. Одоо л түүнийгээ ойлгож бас хүндэлж байна. Залуу хүн цог золбоотой эрүүл байх ёстой” гэж хэлжээ.


Стив Жобс 2012 оны эхээр нойр булчирхайн хорт хавдраар таалал төгссөн юм. 


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
сайн үйлс дэлгэрэх болтугай
2015-01-06