Мексикийн Герреро мужийн Игуала хотын Багшийн их
сургуулийн 43
оюутан өнгөрсөн оны есдүгээр сарын 27-нд сураггүй алга болсон юм. Тус улсын цагдаа
нар оюутнуудын цогцсыг Игуала хотын захын хорооллоос олсон билээ. Цагдаа
нар оюутнуудын аминд хүрсэн гэмт этгээдүүдийг өнгөрсөн арваннэгдүгээр сард
баривчилсан. Гэмт этгээдүүд “Геррерос Унидос” гэх хар тамхины бүлэглэлийн
гишүүд байсан юм. Тэгвэл цагдаагийнхан дээрх хэргийг захиалж, гэмт этгээдүүдэд
мөнгө өгсөн хэргээр Игуала хотын дарга Хосе Луйс Абаркагийн
эхнэр Мариа де Лосыг баривчилж мэдүүлэг авч эхэлжээ.
Оюутнуудын үхлийн дараа тэрбээр гэр бүлийнхээ хамтаар сураггүй алга болсон
юм. Мөн цагдаагийнхан
хотын даргын гэр болон ажлын өрөөг битүүмжилжээ. Гэрчүүд “Оюутнууд амиа
алдахаасаа өмнө хотын даргын эхнэртэй машинд уулзсан” гэж мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ