Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй
АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн дүү, Флорида мужийн экс захирагч Жеб
Буш 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэйгээ “Бүгд найрамдах нам”-ын
удирдлагуудад мэдэгдээд буй. Тэрбээр өчигдөр “ABC”телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Хэрвээ би Ерөнхийлөгч
болбол ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж ярьжээ. “Энэхүү
ярилцлага үзэгчдийг хоёр хуваасан ч түүний нэр хүнд АНУ-ын дараагийн
Ерөнхийлөгч болох магадлалтай эрхмүүдийг тэргүүлж буй” гэж Харвардын их
сургуулийн Улс төр, судлалын хүрээлэнгээс мэдээлжээ.
Түүний эцэг АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Буш хүртэл ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль бус хэмээдэг байсан юм. Харин экс Ерөнхийлөгч Жорж Буш ижил хүйстнүүдэд уян хатан хандаж, хүүхэд үрчилж авахыг зөвшөөрсөн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ