Камерон Диаз нууцаар хуримлажээ
Жүжигчин Камерон Диаз, Бенжи Мадден нар өнгөрсөн амралтын өдөр “Beverly Hills”-д нууцаар
хуримласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэдний хуриманд гэр бүлийнхэн болон
найзууд нь оролцсон гэнэ. Хэвлэлүүдийн дамжуулж буйгаар “Жүжигчин бүсгүй
хуримандаа ганцхан “People”сэтгүүлийнхнийг оролцохыг
зөвшөөрсөн” гэжээ.
Ёслолын ажиллагааг “Classic Party” гэх хувийн байгууллага зохион
байгуулж, сүйт бүсгүйн даашинзыг хүртэл сонгосон байна. Тус байгууллагын нэрээ
нууцалсан ажилчин “TMZ”сайтад сүйт бүсгүй даашинз, зочдын
нэр, хурим болох газрын зургийг заржээ. “Зурагнаас
харахад хосууд хуримаа хийсэн нь 100 хувь батлагдсан” гэж “TMZ”сайт мэдээлсэн
байна.
Диаз сүүлд “Sex Tape” гэх инээдмийн киноны гол дүрийг бүтээсэн юм. Тэрбээр
киноныхоо нээлтийн үеэр сүй тавьснаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Жүжигчин
бүсгүй сүйт залуугаасаа долоон насаар эгч юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ