Б.Болор: Татвар нэмэхийг дэмжихгүй
Энэ оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна. Төсөв тодотгож байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Б.Болороос зарим зүйлийг тодрууллаа.
h
-Засгийн газраас оруулж ирсэн Төсвийн тодотголд та ямар байр суурьтай байна вэ?
-Төсвийн тодотголын төсөлтэй танилцаж байгаа. Учир дутагдалтай зүйл их байна. Хэлэлцүүлгийн явцдаа засч, өөрчлөөд шийдвэрлэх байх.
h
-Тухайлбал...?
-Эхчүүдийн алдарт эхийн одонгийн, хүүхдийн мөнгө хасах, малчдаас татвар авах гээд учир дутагдалтай зүйл их байгаа. Эдийн засгаа тэлэхийн оронд дээрх байдлаар таналт явуулах нь зөв зүйл биш. Бид эдийн засгаа хумих тал руу явах гээд байна. Энэ нь хямралаас гарах бодит шийдэл биш.
gh
-Бүтээн байгуулалтын ажлыг өмнөх оныхоос бага тусгалаа гэж гишүүд шүүмжилж байсан. Таны хувьд?
-Бүтээн байгуулалтын ажил анх төсөв батлагдсанаар туссан. Өөрчлөлт ороогүй байгаа. Харин 2015 онд шинээр хийгдэх зарим ажлуудыг хойшлуулсан харагдсан. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад яригдах байх.
g
-Өрийн босго дээр гишүүд нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй дахин зөвшилцөхөөр болж байна. Өнөөдөр өр хэдэн хувьд хүрээд байна вэ?
-Бодит байдал дээрээ өрийн босго ДНБ-ний 50 гаруй хувьд хүрээд байгаа. Төсвийн тодотголоор өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьд байхаар оруулж ирсэн байна. Үүнд гишүүд саналаа солилцож байгаа. Зах зээлийн нийгэм мөнгө босгох шалгуурыг тавьдаг. Ингэж байж л эдийн засгаа тэлж ажиллах ёстой. Гэтэл өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулийг өөрчлөх шаардлагатай болж байна. Өнөөдрийн хуулиар өрийн дээд хэмжээ ДНБ-ний 40 хувьтай тэнцэхээр байгаа. Тиймээс төсвийн тодолтголын төслийг хэлэлцэх явцад гишүүн Ц.Нямдорж “Зөвшилцийн ажлын хэсэг өрийн хэмжээн дээр юу гэж тогтсон байна. Зөвшилцлийн гэрээгээ зөрчиж байгаа юу. Энэ асуудлаа ярилцаад эргээд хуралдах хэрэгтэй” гэсэн санал гаргасан.
h
-Тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэлэг болгож 12-36 сартай тэнцэх хэмжээний мөнгө олгодог. Энэ хугацааг жигдлээд 12 сар болгохоор хэлэлцэж байсан. Харин салбарын сайд нь төрийн албан хаагчдыг ажилласан жилээр нь нэг удаагийн тэтгэмж олгоно. Тухайлбал, төрийн албанд 10 жил ажилласан бол 10 сартай тэнцэх, 20 жил ажилласан бол 20 сартай тэнцэх гэх мэтээр олгоно гэсэн. Энэ оны төсөв тэтгэмжийн асуудал хэрхэн туссан бэ?
- Тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчдад ажилласан жилээр нь нэг удаагийн тэтгэмж олгодог байя гэсэн төсөл орж ирсэн юм билээ. Хэлэлцүүлгийн шатанд энэ асуудал яригдах байх. Энэ бол Засгийн газрын өргөн барьсан төсөл. Өнөөдөр төсвийн тодотголыг дагалдаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч гишүүдээс Төсвийн байнгын хорооны хуралдааныг хойшлуулах санал гарсан учир хэлэлцсэнгүй.
v
-Төсвийн тодотголын төслөөр АН-ын бүлгийн хуралдаан дээр гишүүдийн зүгээс санал гарч байсан бол?
-Би гадаадад томилолт яваад өнөөдөр ирсэн. Тийм учраас бүлгийн хуралдаанд байгаагүй. АН-ын бүлгийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн байна лээ. Гишүүдийн зүгээс ямар байр суурь гарч байсныг мэдэхгүй байна. Байнгын хорооны хуралдаан дээр АН-ын гишүүдийн зүгээс ч энэ асуудлыг хойшлуулъя гэсэн санал гаргалаа. Намуудын зөвшилцлийн ажлын хэсгийнхэн уулзалдах ёстой гэсэн үндэслэл хэлсэн. Өчигдөр хуралдсан намын бүлгүүд Төсвийн тодотголыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан байна гэж би ойлгож байлаа. Гэвч байнгын хорооны хуралдаанаар зарим асуудлаар ойлголцолд хүрээгүй бололтой.
а
-Төсвийн тодолтголоор татвар нэмэхийг тусгасан байсан. Та гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Татвар нэмэхийг би хувьдаа дэмжихгүй. Энэ нь хэлэлцүүлгийн явцад шийдэгдэх юм.
а
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ