Перри найз залуутайгаа эргэн нийлжээ

img

Дуучин Кейти Перри өнгөрсөн оны эхээр найз залуу, дуучин Жон Майрерээс салсан юм. Тэднийг дахин нийлж, харилцаагаа сэргээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хосууд өчигдөр Калифорина мужийн “Dance”хэмээх шөнийн клубээр хамт байхдаа  гэрэл зурагчдын дуранд өртжээ.


Тэд хэвлэлийнхэнд баригдахгүйн тулд 10 минутын зайтай цуварч клубээс гарчээ. “Эхлээд клубээс Жон Майрер дараа Перри гарсан. Тэд клубээс холгүй байршуулсан хар өнгийн машинд сууцгаасан” хэмээн “TMZ”сайт мэдээлжээ.


Перри найз залуугаасаа салсан шалтгаанаа Майли Сайрусээс болсон хэмээн ярьж байжээ.  Тэрбээр нэгэн тоглолтын үеэр Майлитэй үнсэлцсэн нь Жон Майрерийн дургүйцлийг хүргэж, улмаар салсан гэсэн юм. 


Б.Дэлгэрцэцэг



СЭТГЭГДЭЛ БИЧИХ