Брэд Питт байдалд оров

img

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт “Palm Springs International Film Festival Gala” наадамд урилгаар оролцох үедээ байдалд оржээ. Брэд энэ оны шилдэг залуу уран бүтээлчийг танилцуулахаар тайзан дээр гарахдаа зүүн гарынхаа чигчий, ядам, дунд хурууны хумсыг будсан байжээ.


Брэд хумсаа будсан шалтгаанаа “Охидууд минь унтсан хойгуур хумсыг минь будаж дээ. Би өглөөнөөс хойш завгүй байсан учир хумсаа ч харж амжсангүй. Ямар их ичиж байна аа. Аавыгаа хөөрхөн харагдуулсан охиддоо баярлалаа” гэж хэлжээ.
Мөн тэрбээр эхнэр Анжелина Жолигийн найруулсан “Unbroken” киноны нээлтийн үеэр зүүн гарынхаа чигчий хурууг будсан байсан юм.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ха ха:
охидууд ч адтай шүү дээ,манай охин жаахан байхдаа намайг унтаж байхад хөлийн хумснуудыг маань будчихсаныг мэдэлгүй явж байгаад найз эрчүүдтэйгээ усанд сэлэх үедээ мэдээд маш их ичиж онигоонд орж л явлаа,ха ха мань хүнд ягийм зүйл тохиолдож,
2015-01-06
xaxaxa:
xarinch nuur duuren jinhene az jargal haragdaj baina
2015-01-06
pee+:
ohiduud adtai shuu dee...
2015-01-06