Ханхүүг шүүхэд өгчээ

img

Их Британийн хаан ширээний тав дахь үеийн угсаа залгамжлах ханхүү Эндрюг шүүхэд өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Америкийн Флоради мужийн оршин суугч Виржина Роберт  гэх эмэгтэй “Ханхүү Эндрю намайг насанд хүрээгүй байхад бэлгийн харьцаанд орохыг удаа дараа шаардаж байсан. Би гомдолтой байна. Сэтгэл санааны хохирол авмаар байна” гэж хэлжээ.Ханхүү дээрх эмэгтэйтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, нэр хүндэд нь халдах гэсэн башир арга гэсэн байна.


Ханхүү Эндрюгийн найз, АНУ-ын тэрбумтан Жеффри Эпштейн өөрийг нь зуучилсан гэж бүсгүй ярьсан байна. Мөн тэрбээр “Ханхүү сэтгэцийн өвчтэй” хэмээн твиттертээ жиргэж, 2001 онд хамтдаа авахуулсан зургаа байршуулжээ.


Дээрх мэдээллийн дагуу АНУ-ын Тагнуулын товчоо мөрдлөгө явуулахаар болжээ. Хатан хааны ордноос мэдээлэл хийхээс эрс татгалзсан гэж Британийн хэвлэлүүд мэдээлэв.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ