8148 залуу ажилтай болжээ
Өнгөрсөн онд Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр 8148 залуу ажилтай болжээ. Энэ талаар тус биржийн эх сурвалж мэдээллэхдээ “ 2014 онд манай биржээр 8148 залуу ажилтай болсон. Гэхдээ үүнд төсөл, хөтөлбөрт хамрагдсан оюутан, залуучуудын тоо ороогүй. Бид энэ онд дээрх тоог хоёр дахин нэмэгдүүлж ажиллахаар зорилт тавин ажиллаж байна” гэжээ.
Ямартаа ч, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн онд оюутан, залуучуудыг ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалт явуулах, хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулах зэрэг хөдөлмөр зуучлалын маш олон үйлчилгээг шат дараалалтайгаар зохион байгуулжээ. Бүтээн байгуулагч залуус, Ажлын гараа, Сумын залуус зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн за
Ажлын гараа, Сумын залуус зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн залуучуудыг сум орон нутагт нь ажиллуулж байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ