Исламын шашныг эсэргүүцэв
Германы хэд хэдэн хотод исламын шашныг эсэргүүцэж буй “Пегида”
гэх нэртэй хөдөлгөөн хүрээгээ тэлж буйг “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Пегида” хөдөлгөөн өнгөрсөн
оны аравдугаар сараас эрчимжиж эхэлсэн юм. Өчигдөр болсон жагсаалд ойролцоогоор
18 мянган хүн оролцсон байна. Энэхүү хөдөлгөөн Берлин, Штутгарт, Кёльн хотуудад өрнөж байгаа бөгөөд тус хөдөлгөөнийг эсэргүүцсэн хүмүүс ч байгааг Германы
хэвлэлүүд мэдээлжээ.
Германд сүүлийн жилүүдэд исламын шашинт иргэдийн тоо өсөх болсон юм. Зул сарын баяраар болсон жагсаалын үеэр герман залуус исламын шашинтай 10 гаруй оюутныг зодож, гэмтэл учруулсан аж. Дээрх жагсаалын дараа Канцлер Ангела Меркель “Пегида” хөдөлгөөний удирдлагуудыг буруутгаж “Бид бол хүмүүс. Шашин шүтлэг, арьс өнгөөр нь ялгаварлах нь ёс зүйгүй хэрэг. Хэрвээ бид, тэнд байсан бол гэж бодох хэрэгтэй. Хүсээгүй дайны золиос болж буй хүмүүсийг бүү буруутга” гэж хэлжээ.
Тус улсын Засгийн газар өнгөрсөн жил 1500 орчим исламын шашинтанд орогнох эрх олгожээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ