“Өлгий” төслийг хэрэгжүүлж байна
Ховд аймгийн Мөнххайрхан сумын иргэд сумынхаа хүн амыг өсгөх зорилгоор “Өлгий” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийн хүрээнд тус сумын Захиргаа өнгөрсөн жил 65 нярайд өлгий бэлэглэсэн бөгөөд уг төсөлд 1.5 сая төгрөг зориулсан байна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн онд тус сумын 1126 иргэнд Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж, тусламж хэлбэрээр 184.5 сая төгрөг олгожээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ