“Шинжээчид дүгнэлтийг завааруулсан”

img

Найз бүсгүйгээ 48 цагийн турш зодож амь насыг хохироосон гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Г.Алтанхүүд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өчигдөр хэлэлцэж шийдвэрлэжээ.

Шүүхээс Г.Алтанхүү нь талийгаачийг зодож бие махбодид нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан нь талийгаачийн үхэлд шалтгаант холбоогүй байна гэж шүүх дүгнэжээ. Учир нь талийгаачийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас цөсний суваг, хүүдийн хананд гэмтэл учирсан болох нь задлан шинжилгээний дүгнэлт, эд эдсийн макро микро шинжилгээний дүгнэлтүүдээр тогтоогдоогүй аж.

б

Ингэснээр сэжигтэн Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 буюу бусдын бие махбодид санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, гурван жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцох юм.

б

Дөрвөн удаа шинжээчийн дүгнэлт гарчээ

а

Дүүргийн нэгдүгээр прокуророос Г.Алтанхүүг 2013 оны 10 дугаар сарын 4-5-ны үед СБД-ийн 10 дугаар хорооны 21 дүгээр байрны 12 тоот өөрийн хамтран амьдрагч Б.Цэдэн-Ишийг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан.

Мөн 2013 оны 11 сарын 3-12-ны өдрүүдэд дээрх байранд хамт байхдаа маргалдаж, талийгаач Б.Цэдэн-Ишийг зодож хөнгөн зэргийн гэмтэл санаатайгаар учруулсны улмаас олон эрхтний дутагдалд оруулж, амь насыг хохироосон гэх хоёр үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн тухай Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа мэдээллээ.

б

Талийгаач Б.Цэдэн-Ишийн цогцост хийсэн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан хийсэн 1944 дугаартай дүгнэлт, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1956 тоот дүгнэлтүүдээр “талийгаачийн биед үүсгэгдсэн хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэл нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаач хордлогын гаралтай элэгний эд цөсний цорогны үрэвслийн улмаас элэг бөөрний дутагдалд орж нас барсан” гэсэн дүгнэлт гарсан аж.

ө

Харин дараагийн удаад буюу 2014 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр шинжээчдийн бүрэлдэхүүн талийгаачийн цогцсыг оршуулсан газраас нь гаргаж, шинжилсэн гэнэ. Шинжээчдийн 54 тоот дүгнэлтээр “Дээрх дүгнэлтүүдийг үгүйсгээгүй боловч талийгаач нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэснээс элэг цөсний эдийн үхжил үүссэний суурин дээр доргилт гэмтлийн улмаас цөсний суваг, хүүдийн хана гэмтэж цөс шүүрсэн” гэсэн дүгнэлт гаргасан байдаг аж.

б

Ийнхүү шинжээчийн дүгнэлт тодорхой бус байсанд шүүх хурлыг хойшлуулж, шүүхээс нэмэлт шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд “талийгаачийн биед гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах дээрх гэмтлүүд нь дангаараа цөсний ханын гэмтэл үүсгэхгүй болно. Эдгээр гэмтлүүдээс хэвлийн цээжний доргилт үүсгэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна” гэж дүгнэсэн гэж мэдээлэв. Ингэснээр нийт дөрвөн удаа шинжээчийн дүгнэлт гарсан байна.

ы

“Бид давж заалдана”

х

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах эрхтэй юм. Бид хохирогчийн өмгөөлөгчидтэй утсаар холбогдож тэдний байр суурийг сонслоо.

б

Өмгөөлөгч Д.Сайнзаяа

ө

"Бид гомдолтой байгаа. Шинжээчийн дүгнэлтэд гадны нөлөөллийн улмаас гэмтсэн нь талийгаачийн үхэлд нөлөөлсөн гэснийг шүүх харгалзаж үзсэнгүй. Хуулийн хугацаанд давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргана".

ө

Өмгөөлөгч Н.Арвинтариа

б

"Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Давж заалдах шатны шүүхэд хандана. Шүүх эмнэлгийн шинжээчид наад дүгнэлтийг чинь юу ч үгүй завааруулаад хаячихсан юм" гэсэн хариултыг өгсөн.

б

Өнгөрөгч онд уг хэрэгт холбогдуулан Шүүх эмнэлгийн нэр бүхий эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.

  ө

Б.Буд  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

харамсагч:
за тэгээд манай улсад үүнийг хэн ч үнэн мөнөөр нь батлагаа, нотлогоотой тогтоож чадахгүйгээс хойш хайран сайхан залуу эмэгтэйн амь нас хохирч дээ. цөөхүүлээ шүү дээ бид чинь. хүний шаартай яах ч гэж хамт байсан юм дээ, хүнээ сайн таниагүй л юм байх даа. одоогийн охид, бүсгүйчүүд үүнээс сургамж авах хэрэгтэй дээ. хүнд зодуулж, дарамтлуулаад байх ямар шаардлага байна. сайхан мэргэжил, ажилтай бол муусайн хар юмнуудаар яадаг байнаа
2015-01-07
araich dee:
hunii ami une tsenegui bolj dee mongold araich dendnee hun alchad bhad 3jil avaad baihdaa yadag yum erh medlee gej!!!!!!!!!!!!!!!!!!!!
2015-01-07
aimaar yum:
ankh uzsen gemtliin emch ni tsus ruu ni huchtei ushulglusnuus hagarch zus ni togtokhgui zus aldaj nas barsan gee bizdee. bas eleg ni yu ch ugui zadarsan bna gej. aiktar ariin haalgaddag chutguruud yumaa.
2015-01-07
орхон23-10в:
асуудлыг шүүхийн шийдвэрийн эсрэг чиглүүлэх гэсэн байдал харагдаж байна.үндсэн хуулинд зааснаар эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг болохоос цагдаа гаргадаггүй. цагдаа нарын бохир ажиллагаанаас үүдэн хүмүүс хэлмэгдэж хохирдог, хүнийг чадах гэж зориуд гэмт хэрэгт орооцолдуулж, хуулиар халхавчлан амьдрал, гэр бүлийн сүйтгэн хэлмэгдүүлдэг, амь насыг нь хохироодог, хилсээр хэрэг хүлээлгэн ял үүрүүлдэг, хүнийг гэмт хэрэгтэн болгож харагдуулах зорилгоор гэмт хэргийг зохиодог, зохион байгуулдаг гм-р монголын төр, нийгмийн аливаа институцээс илүү эрх дарх эдэлж байгаагаа хамгаалах улс төрийн зорилгоор шүүхийн эсрэг чиглэсэн улангассан дайралт явуулж байгаа нь энэ хэргээр илэрч байна. ийм ч учраас тэмүүжин сайдын эхлүүлсэн хуулийн салбарын шинэтгэлийг тууштай явуулж, цагдаа нарын, чухамдаа бохир цагдаа нарын эсрэг чиглэсэн улс төрийн эрс зоригтой шийдвэртэй арга хэмжээнүүдийг систэмтэйгээр, цогцолбороор хэрэгжүүлэх шаардлагатай байна... алтанхүүгийн хэрэг чухам үүний нотолгоо болж байна... эс бөгөөс монголчууд бид жирийн иргэнээс авахуулаад улс төрч төдийгүй бүгдээр хууль хяналтын байгууллагын бохир ажилтнуудын дарангуйлал дор амьдарсаар байх болно. өх, хэнийг ч хэзээ ч хэлмэгдүүлж, амьдрал, гэр бүл, эрүүл мэнд, амь насыг нь сүйрүүлэх нөхцөл байдал, бохир хүмүүс байсаар байх болно гэсэн үг юм.
2015-01-06
kkkjjjj:
shilen dansnii huulid oruulj boldogui yum uu
2015-01-06
өндөр:
15-35 насныханд зориулсан өндөр болгох нууц номыг интерном, мир, мажестик, аз хур, алтантөгрөг, голдэн бүүк номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
2015-01-06
иргэд зөвшөөрөхгүй :
хүний амь насанд тодорхой болон тодорхой бус байдлаар үхэлд хургэсэн нь үнэн байгаа шүү . хохирогч сэтгэл зүй санаагаар ч амь насаа алдаж нас барж болно. өндөр даратмаар зодож гар хүрч , дарагуйлалд өөрийн эрхэнд байлгаж байсан нь огцом амь насаа алдахад хүргэнэ . ял завшуулагч бүлэглэл , шүлжээнийхэнтэй хатуу тэмцэх хэрэгтэй . авилгалтай тэмцэх газарт өг, ламд үзүүлж гар,хөлийг нь татуул ,бөөгөөр шулам болгуул хууль болохгүй бол лам, бөөгөөр шийдүүлэх хэрэгтэй шүү .
2015-01-06
батхүү:
энэ алтанхүү, нөгөө алдармаа хоёрын хийсэн хэрэг, оногдуулсан шийтгэлийг харьцуулаад нэг үзээрэй, хүмүүс ээ! манай хууль, шүүхийн гажуудал эндээс л харагдана.
2015-01-06
jjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj:
shuuh shinjeech gesen heden yumnuudiig alaad hayachih yumsan
2015-01-06
shudraga bailda elebegdorj:
buuj ogj boloxgvi shvv amijilt xvsie ene muud tsaaj ogoosoi shudraga es ylaasai
2015-01-06
damdinbayar:
ichinnorov uuruu tegvel hunii erh zuchjee
2015-01-06