Санхүүгийн тайланг цахимаар өгнө
Аж ахуй нэгжийн санхүүгийн тайланг энэ сараас эхлэн зөвхөн цахим хэлбэрээр авдаг боллоо. Сангийн сайдын тушаалаар “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, мэдээллийг ашиглах журам”-д өөрчлөлт орж, 2014 оны 4 дүгээр улирлын тайлангаас эхлэн энэхүү журам хэрэгжиж эхэлнэ.
Тайлангийн алдаатай эсэхийг тухайн байгууллага бүрэн хариуцах бөгөөд засаад эргүүлэн илгээсэн тайланг хугацаандаа өгсөн тайлан гэж үзэх юм байна. Ингэснээр байгууллагуудын нягтлан бодогч нарын ажлын ачаалал хөнгөрч, цагаа хэмнэж байгаа хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ