Борлуулалтын үнийн дүнгийн 1 хувиар татвар авна

img

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар 2015 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар Төрийн ордоны Г танхимд мэдээлэл хийлээ.

a

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МАН-ын бүлэг 2015 оны анхны бүлгийн хуралдааныхаа мэдээллийг өгөх гэж байна. Өчигдөр МАН-ын бүлэг бүтэн өдөржин хуралдсан. Бүлгийн хурлаараа Төсвийн тодотголын асуудлыг хэлэлусэн. Мөн дэд хороодын гишүүдээ сонгох асуудлыг хэлэлцсэн. Шийдлийн Засгийн газар 2015 оны төсөвт тодотгол хийхээр УИХ-д 2014 оны 12 сарын 31 нд өргөн барьсан. 2015 оны Төсвийн тодотгол болон төсвийн хуулиа дагаж, олон хуулинд өөрчлөлт оруулахаар  өргөн мэдүүлсэн байгаа. Засгийн газрын оруулж ирж бахйгаа төсөв сайн шийдэлтэй сайн үр дүн гарах төсөв биш байна гэж үзсэн. Гэхдээ бүлгийн дүн эцэслэн гараагүй байна. Өчигдөр Төсвийн тодотгол дээр ажлын хэсэг байгуулсан. Б.Чойжилсүрэн гишүүн ахлаад Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, Су.Батболд гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй нилээн анхаарч ажиллахаар боллоо. Ерөнхий сайд “Улс эх орны эдийн засаг хүнд байна” гэж байнга хэлж байгаа. Тэр ч үүднээс т өсвийн зардлыг 905 тэрбумаар бууруулсан төсөв оруулж ирсэн. Гэхдээ ард иргэдийн амьдрал хүнд байхад төсөв танах нь сайн шийдэл биш ч улс эх орон маань хүнээр зүйрлэх юм бол хүндээр өвчилсөн байна. Өвдсөн хүнийг эмчлэх ёстой. Ард иргэдэд, бидэнд өгч байгаа эм нь гашуун байх болов уу. Гэхдээ нөхцөл байдлаас дүгнэхэд гашуун ч гэсэн тустай гэж бодож байна.

a

Мөн МАН болон АН-ын хооронд байгуулсан гэрээнд “Монгол Улсын гадаад өрийг нэмэгдүүлэхгүй, Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан хувь хэмжээг хэвээр нь хадгалж, цаашид нэмж гаднаас зээл авахгүй” гэдэг хатуу байр суурийг илэрхийлсэн байгаа. Гэвч шийдлийн Засгийн газар энэ онд өрийн таацыг 70 хувьд хүргэхээр төсвийн тодотголоор оруулж ирсэн байна. Хуулиндаа бол 40 хувь байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар өрийн таац 55,2 хувьд хүрээд байгаа. Нэгэнт хийгдсэн зээлийн асуудлыг буцааж өгч чадахгүй учраас МАН-ын бүлэг гэрээнд заасныхаа дагуу одоогийн хэмжээнд нь барих арга замыг сонгож ажиллана.

a

Төсвийн хөрөнгө оруулалтыг 2015 онд 500 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол 50 хувиар санхүүжилтийн дүнг нь бууруулах төсөл оруулж ирсэн. Ингэснээр 380 тэрбум төгрөгөөр багасна гэж оруулж ирсэн нь сайн шийдэл биш гэж үзэж байгаа тул ажлын хэсэг анхаарна. Алдарт эхийн одонгийн мөнгийг өгөхдөө хүүхэд нь 18 нас хүрсэн тохиолдолд олгохгүй гэсэн саналыг оруулж ирсэн байсан. Үүнийг дэмжихгүй. Учир нь Алдарт эхийн одонгийн мөнгө авдаг 200 мянга гаруй ээжүүд байдаг. Тэдгээр эхчүүдийн 90 хувь нь 55 ба түүнээс дээш насныхан байгаа. Хэрэв хүүхэд нь 18 нас хүрсэн гэж үзвэл 90 хувь нь алдарт эхийн одонгийн мөнгийг авахгүй гэсэн үг.  Гэхдээ одонгийн мөнгө бол хүүхдийг урамшуулж байгаа хэрэг биш Монгол Улсынхаа иргэнийг төрүүлж, үр хүүхдээ өсгөсөн гавъяаг нь үнэлсэн урамшуулал гэж бид үзэж байгаа. Тиймээс үргэлжлүүлж олгох тал дээр хатуу байр суурьтай байна.

a

Хүүхдийн мөнгийг багасгаж, боломжтой айлынх нь хүүхдэд өгөхгүй гэсэн асуудлыг мөн манай нам дэмжихгүй. Хүүхдийн мөнгөнд жилд 246 тэрбум төгрөг өгдөг. Үүнээс 95 тэрбум төгрөгийг нь хассан төсөл орж ирсэн байна. Гэхдээ хүүхдийг энэ боломжтой, боломжгүй гэж ялгах нь зөв үү буруу юу. Энэ дээр нухацтай хандах ёстой. Гэхдээ энэ тал дээр шийдвэрт хүрээгүй байна. Бүхэлд нь дүгнэвэл хямралыг давах бодлого Шийдлийн Засгийн газраас ирсэнгүй гэж харж байна. Цаашдаа УИХ дээр хэлэлцэх явцдаа 2015 оны хүндрэл бэрхшээлийг ард иргэддээ бага ачаа үүрүүлэх төлөвлөгөөг Засгийн газар гаргана гэж итгэж байна” гэв.

a

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Төсвийн тодотголыг дагалдаж өргөн баригдсан хуулиудын хүрээнд хэд хэдэн татварыг шинээр авахаар оруулж ирсэн. Эхнийх нь Хөрөнгийн татварын тухай хуулийг оруулж ирсэн байсан. Тухайлбал, энэ хуулинд авто тээврийн татварыг орон нутагт нь татварын хууль тогтоомжид заасан эрхийг нь өгөөд дээд хязгаарыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн малын хөлийн татвар гэж бий болгосон. Орон нутгийн иргэдийн хурал өөрсдөө шийдвэрлэн 1000 хүртэлх төгрөгийг нэг малаас тооцон авах тухай асуудал хуулинд оруулж ирсэн. Үүнийг МАН-ын бүлэг эсэргүүцэж байгаа. Хямралын үед татварыг нэмэгдүүлнэ гэдэг зөв шийдэл биш гэж үзэж байна.

a

Үл хөдлөх хөрөнгийн татварыг 2 хувь байсныг 3 хүртэлх хувиар нэмэгдүүлэх талаар оруулж ирснийг мөн дэмжихгүй байгаа. Бууны татварт одоогийн байдлаар иргэд 4000-6000 төгрөг төлдөг байсан бол шинэ хуулийн төслөөр 50-100 мянган төгрөг болгох санал оруулж ирсэн. Энэ мэтчилэн татвар нэмэх асуудлыг бүлгийн гишүүд дэмжихгүй байгаа.

a

Шинээр Нийслэлийн татвар гэж нэмэгдэж орж ирсэн. Урьд нь байгаагүй татвар. Энэ нь борлуулалтын үнийн дүнгээс 0-1 хувь хүртэл татвар байнга авна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, үр тариа боловсруулаад  борлуулахад 1 хувь, гурилын үйлдвэрт худалдахад 1 хувь, гурилаа талх болгоод хүнсний дэлгүүрт борлуулахад нэг хувь гэх мэтээр ойролцоогоор 3-4 хувийн татвар ногдуулж байна. Гэтэл уг татварыг юунд зарцуулахыг тодорхой зааж өгөөгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Төсвийн тодотголоор  905 тэрбум төгрөгөөр бууруулсан атлаа эдийн засгийн өсөлтийг 7.1 хувьд барина гэж байна. Гишүүдийн хувьд энэ тоог эргэлзээтэй тоо гэж харж байгаа. 2015 онд 6 хувиас буурна гэсэн тооцоо байгаа тул орлого дахиад тасалдана гэж харж байна” гэлээ.

a

МАН-ын бүлэг ирэх долоо хоногийг хүртэл 2015 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэх ажээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дорж:
төсвийн хэмнэлт юунаас гарах вэ? халамж, тэтгэвэр, эхийн одонгоос нөлөөлөхгүй. оюутолгой, 5 толгойгоос хувьдаа кармалсан мөнгөө баярцогттонгууд гаргахад 1,8 тэрбум доллар өнөөдөр ч гэсэн гараад ирнэ. үүнийг хүн гүтгэх гэж бичээгүй. 20000 хувьсагчийг бодоход гарах тоо. нэмээд төсвийн мөнгөөр худалдан авалт хийсэн тооцоог нэмэхэд дахиад 1 тэрбум орчим долларын асуудал гараад ирнэ. үүнийг л ил гаргах. шилэн дансанд харагдахгүйгээр бичилт хийх аргаа судалчихсан байгаа.юун хэмнэх, хасах үг гарахгүйгээр далд эдийн засгаас олсон орлогыг ил гаргахад л асуудлыг шийдчих боломж бий.
2015-01-07
9911 tei dugaar barich:
9911tei dugaariinh n baritsaanii mongiig mobicom bankind hadgaluulad huug n zugeer l hurteed baidag biz dee . ene tegvel shudarga yos uu. nadad bol minii umiig baritsaalaad minii minii mongiig l ashiglaad baigaa um shig l haragdaad baigaa um. yas um helhed yapond neree hudadsan nohduud ard tumnii mongiig l avaachij ogood dundaas n um avch l baigaa hereg shuudee. iim humuusiig olioshiguud gedeg um. oid toorson baavgain ulger um daa.bi uheheer chi uhee gej
2015-01-06
зочин шонхор:
энэ тесев менге хурэлцэхгуй тасарлаа гэж амтай болгон нь усээ зулгаан чарлацгаах юм. тесвийн менгийг ур ашиггуй зарцуулж байгаадаа дугнэлт хийхэд яана? уих-ын гишууд л гэхэд мобикомын 9911.......- тэй дугаар барьцгаадаг тэдний амин хувийн, гадаад дотоодруу болон нууц амрагуудтайгаа дэмий чальчсаны телберийг татвар телегчдийн телсен тэр тесвийн гээд байгаа менгеер телж байгаа нь ариун явдалуу? арай дэндуу юм. ядаж л утасных нь менгийг хасч еерсдийнх нь карманаас гаргадаг болгочихвол багагуй менге хэмнэгдэнэдээ!!!эд нар уих-дд сонгогдонгуут л еерсдийн эрх ашгийг хамгаалсан арга хэмжээг хамгийн туруунд авдаг биздээ?
2015-01-06